Спикер өнөөдөр нийслэлд ирнэ

img

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл аймаг, сум, аж ахуйн нэгж, байгууллагын цаг үеийн ажил байдалтай танилцах, иргэд сонгогчдын төлөөлөлтэй уулзаж санал бодлыг нь сонсох, УИХ-аас батлан гаргасан хууль, тогтоомжийг олон нийтэд мэдээлж  сурталчлах зорилгоор УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хамт  амралтын өдрүүдэд Ховд аймагт ажиллалаа. УИХ-ын дарга томилолтын хугацаанд тус аймгийн бизнес эрхлэгчид, хоршоологчдын зөвлөлгөөнд оролцож үг хэлэхийн зэрэгцээ аймгийн зарим аж ахуйн нэгж, байгууллага, Ховд сумаар орж өвөлжилтийн байдал, цаг үеийн ажилтай танилцаж, сум, байгууллагын удирдлага, иргэдийн төлөөлөлтэй уулзсан байна. УИХ-ын даргыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, УИХ-ын даргын зөвлөх Д.Батмөнх, Б.Золбаяр, Засгийн газрын зарим газар, агентлагийн удирдах ажилтнууд дагалдаж явжээ. Спикер орон нутаг дахь ажлаа дуусгаад өнөөдөр Улаанбаатарт ирнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ховдоос өөр аймагт томилолтоор явахад яадаг байнаа. Монгол улс ганцхан ХОВД гэдэг аймагтай болсон юм уу. Сар бүр л баахан долдой нараа дагуулаад явах юм даа. 2012 онд дахин УИХ-д орно гэдэг боломжгүй шүү дээ. Бас юмыг яаж мэдэхэв гээд горьдоод байгаа юм болов уу.
2011-12-26
ene hugshin tugtsug yu hiigeed teneed yavdag novsh ve. dahin songohgui shuudee. bidnii tatavaryn mungiig hair nairgui zarj baina . zaluu ehneriigee jargaaj chadahgui bolohoor hed honogch hamaagui gaduur tenedgee bolih heregtei
2011-12-26