
УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдана. Намын бүлгүүд “Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцэхээр төлвөлөжээ.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох саналаа Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд УИХ-ын даргад өнгөрөгч баасан гарагт өргөн барьсан билээ.
Хуулийн дагуу сонгуулийн санал авах өдрөөс зургаан сарын өмнө сонгуулийн тойргийг тогтоон нийтэд зарлах ёстой юм. Сонгуулийн ерөнхий хорооноос оруулж байгаа саналаар зургаан аймагт тус бүр нэг, нийслэлийн хоёр дүүрэгт тус бүр гурав, бусад аймаг, дүүрэгт тус бүр хоёр мандаттай, нийтдээ нийслэлд 14, орон нутагт 34 мандат хуваарилахаар тусгасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ