
Шинэ жилийн баярыг бид өргөн дэлгэр тэмдэглэдэг билээ. Энэ өдрүүдэд эмнэлгийн ачаалал ихсэж төрөл бүрийн хордлогот өвчин ихсэж, архаг хууч өвчин сэдэрдэг билээ. Иймд дараах зөвлөмжийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас хүргүүлж байна.
- Бүх нийтээрээ архигүй баяр тэмдэглэж сурцгаая,
- Архи дарснаас татгалзах,
- Согтууруулах ундаа хэрэглэсэн л бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, бусдад шаардлага тавьж сурах
- Хоол ундыг тохируулан хэрэглэх
- Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу авах, халдаасаас сэргийлэх
- Бага насны хүүхэд, өндөр настан, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст илүү анхаарал хандуулах, тэднийг ганцааранг нь орхихгүй байх, хараа хяналт тавих
- Жирэмсэн эхийг анхаарах
- Гал түймрийн аюулаас сэргийлэх арга хэмжээг авах
- Агаарын бохирдолоос хамгаалж өглөө оройд гадагшаа гарах бол амны хаалт хийж сурах
- Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө, бие зассаны дараа гараа сайтар угааж байх
- Хол замд явах бол унааны бэлтгэл, найдвартай байдлыг хангах
- Гудамж талбайд хүн осгосон ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол та яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх буюу анхны тусламж үзүүлэх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ