“Автуус ба амьдрал” дуут номоор бэлэг барив

img

“Бүгдээрээ дулаахан өвөлжье” сайн үйлсийн аян санаачлан зохион байгуулж, “Хамтын халуун сэтгэл” залуусын нэгдлийг эхлүүлж, “Хүний наймаа”-ны эсрэг тэмцлийг зоригтойгоор өрнүүлэн, шилдэг залуу сайн дурын ажилтан, шилдэг сайн үйлстнээр шалгарч байсан. “Лантуун дохио” ТББ-г үүсгэн байгуулж, “Боорцог ба Сарнай” номоо уншигчдын гарт хүргэсэн залуу бол Ч.Ганжавхлан. Тэрбээр “Автуус ба амьдрал” гэх өвөрмөц, содноор нэрлэж, уран зурагтай хослуулан хоёр дахь номоо хэвлүүлэн гаргажээ. Номын нээлт өчигдөр Артикур галлерейд болсон юм. Хүний амьдралд мартаж боломгүй олон зүйл байдаг ч мартчихсан явах тохиолдол байдаг. Тэгвэл “Автуус ба амьдрал” номд тэдгээр зүйлийг автобус доторх амьдралтай зүйрлэж илэрхийлэхийг хичээсэн гэнэ. Энэ номыг 14-24 насныхан уншвал тохиромжтой буюу тэдний амьдралд илүү ойрхон сэдвийг хөндсөн аж. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн хайр дурлал, амьдралд алдах онох, өөрийн өмнө буй олон сонголтыг зөв хийхэд бага ч болов тус нэмэр болох чөлөөт бичвэрүүдээс бүтсэн гэдгийг номын зохиогч онцолсон юм.

z

“Автуус ба амьдрал” номын бичвэр бүр зурагтай бөгөөд энэхүү зургуудыг зураач Н.Солонго нэг жилийн турш урлажээ. Түүний номонд зориулан бүтээсэн зургуудаар үзэсгэлэн гаргасан байлаа. Сэтгэлийн үгтэй, уран зурагтай, дуутай нэгэн үдшийг залуус хамтдаа өнгөрөөсөн. Үг, зураг, аялгуу гурав хүний мэдрэмж дээр огтлолцдог гэж номын зохиогч хэлсэн. Энэ үеэр мөн бусдад туслах, урам, дэм хайрлаж, чин сэтгэлийн өглөг өгөх сайн үйл үргэлжилсэн. Ч.Ганжавхлан найзуудынхаа хамт “Автуус ба амьдрал” номыг аудио хэлбэрт шилжүүлэн сонсдог ном болгожээ. Үүнийгээ харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар тусгай сургуулийн сурагчдад бэлэглэлээ. Энэ нь тэдэнд барьж буй шинэ жилийн бэлэг аж. Мөн энэхүү дуут ном нь харааны бэрхшээлтэй бүх хүнд үнэ төлбөргүй хүрэх учиртай гэдгийг тэмдэглэв.

a

Тэрбээр сонсдог номоо “дуут ном” гэсэн нь оновчтой санагдсан. Харин номын нэрэндээ автобус бус автуус буюу монголчуудын харь хэлнээс “нутагшуулан авсан” үгийг сонгосныг олон хүн шүүмжилж байсан. Уг нь эрт үеэс манай монголчууд харь хэлний үгийг өөрийн хэлний үгийн сандаа авахдаа энэ мэтчилэн монголжуулж авдаг байсан нь хэлний дархлаагаа хамгаалж байсан гэж хэл шинжлэлийн эрдэмтэд тайлбарласан байдаг. Харин өөрөөс нь энэ тухай лавлахад “Энэ номыг уншвал ойлгох юм бий. Автобус гэдэг үгийг монгол хэлнээ хөрвүүлвэл нийтийн хөсөг гэж ярих ёстой байх. Автуус гэснийг хараад олон хүн шүүмжилж, монгол хэлээ аврах тухай ярьж эхэллээ. Ингэж шүүмжлээд бусад хүнийг давхар шүүмжлээд эх хэлээрээ ярьж, хэлж, энэ асуудлыг цэгцтэй болгоосой гэсэн хүсэл надад байдаг” гэдэг хариултыг өгсөн.

s

Ийнхүү бусдаас хүлээлт хүсэхгүйгээр өөрийн дуртай зүйлээ хийж буй, ихэнх тохиолдолд тэр нь хүмүүст нөлөөлж чаддаг түүний номын нээлтээс гарсан юм. Харин тэрбээр найзуудынхаа бэлэглэсэн сандал дээр суугаад “Автуус ба амьдрал”, “Боорцог ба сарнай”-гаа үнэнч уншигч, дэмжигчдэдээ тараасаар үлдлээ. Бусдаас хүлээлт хүсдэггүй, хэн нэгнээс хараат бус түүний сайн үйлс үргэлжилсээр байг.

a

as

Б.Бэхи

Гэрэл зургийг П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
та нар болиоч дээ номон дээр хүртэл алдаатай , хавтсан дээ рээ алдаатай тгд доторхыг нь нээгээд үзхээр байсын иджийсан чинь гээд биччихсэн энэ чинь алдаанд тооцогдоно шүү дээ тэр автуус гэж бичиж болно гээд байгаа хүмүүс ер нь бага сургуулийн боловсрол эзэмшсэн хүмүүс мөн үү наад захын iii ангийн хүүхэд наад үгэнд чинь шүүмж өгнө шүү дээ . тэр автобус гэдэг үг нь монголын үгийн санд байдгүй юм бол тэгээд олноор зорчдог тэрэг гэх мэт монголчлооч тгд автуус гэж бичиж байснаас л дээр харагдах байх
2015-03-01
oomoo:
amjilt husye duu nartaa! ushuu ulam ihiig buteegeerei!!!
2014-11-22
munkhbat:
dajgui zuragnuud bn a. tehtee neg hadlagaa bariagui tsugluulag yum shig haragdah yum.
2014-11-21
санал солилцоё - бид монголчууд нэг хэлээр ярьж бие биенээ ойлгодог байх - бид бие биенээ хүндэлж байж бусад улсын хүмүүс биднийг хүндлэнэ:
аль ч хэлэнд гадны үг байдаг байх монголын нэрт бичгийн хүн б.ринчен гуай тэртээ нэгэн цагт нэгэн орос үгийг монгол хэл рүү орчуулах шаардлагагүй аль улсын үг вэ гэдэг нь мэдэгдэж байг гэсэн юм гэнэ лээ тэгэхээр монгол болгож хэн ч ойлгохгүй зэрэмдэг үг үүсгэж монгол хэлээ эвдэж байхаар тэр улсын эсвэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэллэгээрээ байвал дээр юм байна
2014-11-21
geril:
ugaasaa hun bolgon ingeed durtai durtaigaaraa bicheed bval yu boloh uu?
2014-11-21
зочинд:
оооё нээх худлаа ухаантан болох гээл зүгээр. автуус гэж монгол хэлний үгсийн санд байхгүй ч гэх шиг. наад автобус гээд байгаа үг чинь тэгээд монгол хэлний үгийн санд байгаад байгаа юу тэ? хэхэ битгий ингэж бай л даа ухаантнууд минь ээ... :)))
2014-11-21
жаргал :
нийгэмд чиглэсэн олон шинэ санаа, санаачлагыг сэдэж түүнийгээ ямар ч бэрхшээл бай давж, хэрэгжүүлж чаддаг мундаг залуу, олон залуус түүний араас, ар араасаа ихийг бүтээж, зорилготой зоригтой байгаасай
2014-11-20
jargal :
нийгэмд чиглэсэн олон шинэ санаа, саанчлагыг сэдэж түүнийгээ ямар ч бэрхшээл бай давж, хэрэгжүүлж чаддаг мундаг залуу, олон залуус түүний араас, ар араасаа ихийг бүтээж, зорилготой зоригтой байгаасай
2014-11-20
zorchigch :
автуус гэж үг байхгүй гэхдээ чи ойлгоод байгаа биз дээ
2014-11-20
uugii :
amjilt hvsie
2014-11-20
зочин:
монгол хэлний үгсийн санд автуус гэдэг үг байхгүй. ямар утга агуулсан нэр вэ. автобус биш юм уу
2014-11-20