29-ний өдөр бөхийн цол олгохгүй

img

УИХ-ын нэгдсэн чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг  хийж батласан. Ингэснээр 12-р сарын 29-ний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон юм. Мөн энэ өдөр бөхийн барилдаан болох ч цол олгохгүй байхаар батлагдсан. Харин Ж.Сүхбаатар гишүүний гаргасан “ Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай “хуулийн нэрийг “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” гэж өөрчлөх горимын санал гишүүдийн дэмжлэг авсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ