Эмэгтэй шүүгчийг гоочилсон тайлбарлагчийг ажлаас нь халжээ

img

Английн Skysports сувгаар хөлбөмбөг тайлбарлагч Энди Грей “Вулверхэмптон”-“Ливерпуль” тоглолтод хажуугийн шүүгчээр ажилласан Шон Масси хэмээх бүсгүйг гоочилсон нь ажлаасаа халагдах шийтгэлд хүргэв. Энди Грей микрофоноо унтраасан гэж бодоод “Эмэгтэйчүүд ер нь отон тоглолт гэж дуулаа ч үгүй байх” гэж хэлснийг харилцагч дэмжсэн яриаг олон нийт сонссон юм. Үүний дараа “Эмэгтэйчүүдийг гоочиллоо. Хүйсээр гадуурхлаа” гэсэн олон тооны гомдол ирж, Английн хэвлэлүүд энэ сэдвийг амтархан өргөжүүлжээ. Дүндээ ажлын байран дээр зохисгүй үг хэлж, эмэгтэйчүүдийг гоочилсон хэрэгт буруутгагдан Энди Грейг халсан байна. "Вулверхэмптон" - "Ливерпуль"-ийн тоглолтыг эхний гоолыг Торрес оруулахдаа отон тоглолтод байсан гэж Энди Грей үзэж, захын эмэгтэй шүүгчийг үүнд буруутгасан ажээ. Одоо Англи даяар Шон Масси хэмээх эмэгтэй шүүч од болж, хөлбөмбөг дэх хүйсийн асуудлыг хүчтэй ярилцаж эхэлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ