
Аргын тооллын 2011.12.26 Даваа гараг. Билгийн тооллын 2. Долоон улаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр. Наран ургах шингэх 08.46-17.05. Үс засуулбал хэл, ам, хэрүүл тэмцэл ирнэ.
Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, нялхсын сэвлэг үргээх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзах зэрэг үйлнээ сайн.
Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ