Дорнын уудам талаас Ардчилсан намын “Монгол хүн 2020” хэлэлцүүлэг гараагаа эхэллээ
Ардчилсан хувьсгалын хоёрдахь давалгаа Эдийн засгийн хувьсгал 2011 оноос эхэлж Монгол хүн бүр Эрх чөлөөтэй, Эрүүл чийрэг, Эрдэм боловсролтой, Ажилтай орлоготой, Аюулгүй орчинтой болох хөтөлбөрийг Ардчилсан нам дэвшүүлээд явж байна. Хөтөлбөрийн хүрээнд хэлэлцүүлгийн баг 21 аймагт ажиллах бөгөөд тухайн аймгийн иргэд зөвхөн аймгийнхаа өмнө цаашилбал сумынхаа, өдөр бүр өөрт тулгамддаг асуудлаа дээрх чиглэлийн хүрээнд гаргаж, тэрхүү асуудлууд тухайн цаашид шийдвэрлэх бодлогын асуудал болж байгаа гээд энэхүү хөтөлбөр өөрөө олон талын ач холбогдол өндөр болж байгаа юм. “Монгол Хүн 2020” хөтөлбөрийн анхны хэлэлцүүлэг 22,23-ны өдрүүдэд Наран ургах зүг Дорнод аймгаас гараагаа эхэлж хэлэлцүүлэгт Хэрлэн, Баянтүмэн, Булган, Чулуунхороот, Баяндун, Баян-Уул, Матад, Гурванзагал, Сэргэлэн, Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Дашбалбар, Чойбалсан сумын 300 орчим төлөөлөгчид оролцлоо.
Хэлэлцүүлэгт Ардчилсан намын Дарга Н.Алтанхуяг, ЕНБДарга Д.Эрдэнэбат, Нийслэлийн Ардчилсан намын Дарга Л.Түвдэндорж болон Дорнод аймгийн ҮЗХ-ны гишүүд, мөн тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, “Монгол Хүн 2020” хэлэлцүүлгийн ажлын албаны гишүүд оролцлоо. Хэлэлцүүлгийг нээж ЕНБДарга Д.Эрдэнэбат хэлсэн үгэндээ “Ардчилсан нам Дорнод аймгаас “Монгол хүн -2020” хэлэлцүүлэгийг эхлүүлж байна. Дорнод аймаг бол Монгол орны хувьд стратегийн өндөр ач холбогдолтой нутаг. Хөрсөн дороо ийм баялагтай нутаг оронд амьдарч байгаа иргэд та бүхэн яагаад ч ядуу, ажилгүй, орлогогүй, аюултай орчинд амьдрах учиргүй. Тиймээс энэ хөтөлбөрт та бүхэн сум орон нутагтаа тулгамдаад байгаа асуудлыг л гаргаж тавь. Харин сум бүрийн иргэн, бүрийн санал, санаачлага оролцсон энэ дэд хөтөлбөрүүдийг бид нэгтгэн бүхэл бүтэн улсын хэмжээний “Монгол хүн 2020” хөтөлбөрийг гаргаж ирэх юм” гэсэн нь хөтөлбөрийн зорилго, цаашдын чиг хандлагыг илэрхийлж байлаа. Хэлэлцүүлэгт оролцогч гишүүдэд Монголын лектор төвийн захирал Ц.Баатархүү хувь хүний хөгжлийн асуудлаар лекц уншиж, ажлын хэсгийн баг танилцуулга хийж дараах 5 чиглэлээр дэд хэсэгт хуваан хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм.
Н.Цэндээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ