Нигерт зул сарын баяраар террорист халдлага гарчээ

img

Нигер улсын хотуудад өчигдөр буюу зул сарын баяраар эмгэнэлт хэрэг гарчээ. Иргэд зул сарын баяр тэмдэглэж байх мөчид сүмүүдэд цуврал дэлбэрэлт болжээ. Үл мэдэгдэх этгээдүүд таван хотын сүмийн дэргэд бөмбөг дэлбэлсэн байна. Одоогоор хохирлын тоо хэмжээ хараахан гараагүй байна. Гэсэн ч доод тал нь 40-өөд хүн амиа алдаад байгаа бололтой. Уг террорист ажиллагааг тус улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг исламын зэвсэгт бүлэглэл болох Боко Харам үйлдсэн хэмээн албаныхан мэдээлжээ. Зул сарын баяраар ийнхүү олон хүний аминд хүрсэн террорист халдлага гарсан нь олон улсад түгшүүрийн харанга дэлдэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yoo. Aimariin
2011-12-26
энэ африк тэр чигээрээ хогын газар. харууд далд ор.
2011-12-26
ystoi goe ym bna
2011-12-26