Ромын пап Сирийн төлөө залбирахыг уриалав

img

Өчигдөр Ромын пап Бенедикт XVI зул сарын баярын өдрийг тохиолдуулан сүсэгтэн олонд уриалга гаргасан байна. Тэрбээр Сирид болж буй цус урсгасан хүчирхийлэл, хядлагыг зогсоохыг хүсэн мөргөхийг нийт сүсэгтэн олонд уриалсан байна. Түүний уриалгыг дэлхийн 65 хэлээр нэвтрүүлжээ. Өнөөдрийг хүртэл Сири улсад хамгийн багаар 5000 гаруй хүмүүс амиа алдаад байгаа юм. Сүүлийн үед тус улсад байдал улам ширүүсэж зуу зуугаараа хүмүүс амиа алдах болсон юм. Ромын пап Бенедикт XVI сүсэгтэн олон хандан үг хэлэхдээ ийнхүү уриалсан бөгөөд хэдийгээр тэрбээр өөр шашинтай ч адилхан хүн төрөлхтөн учраас Сирийн энгийн ард олны төлөө залбирах хэрэгтэй хэмээжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ