Сэрэмжлүүлэг

img

Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамж гарсантай холбоотойгоор Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт соёл урлаг, худалдаа, үзвэр үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн барилга, байгууламжид пиротехникийн хэрэгсэл /салют/ ашиглан, гэрэлт үзүүлбэр зохион байгуулахыг хориглох. Шинэ жилийн баярыг тэмдэглэх үер пиротехникийн хэрэгсэл /салют/ эрс нэмэгдэж, тэдгээрийн хэрэглэх зааврыг зөрчсөний улмаас гэмтэж бэртэх, гал түймэр гарах зэрэг эрсдэл гарч болзошгүйг харгалзан ард иргэд, ААНБ-ийн гамшиг, галын аюулгүй байдлыг хангах талаар дараах санамж зөвлөмжүүдийг анхаарч ажиллахыг мэдэгдэж байна. Үүнд: - Соёл урлаг, худалдаа, үзвэр үйлчилгээний болон төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс шинэ жилийн баярын арга хэмжээнд хэрэглэгдэх пиротехникийн хэрэгсэл /салют/ ашиглан, гэрэлт үзүүлбэр зохион байгуулах, хэрэглэх, худалдаалахдаа тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас авч, эрх бүхий мэргэжилтний заавраар ашиглах. - Хаана, хэзээ үйлдвэрлэсэн, хэрэглэх заавар нь тодорхой бус баталгаагүй пиротехникийн хэрэгсэл /салют/-ийг гар дээрээс худалдан авахгүй, худалдаалахгүй байх. -  Цахилгаан ашиглалтын дүрмийг мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх, дотор гадна цахилгаан шугам сүлжээг дүрмийн дагуу угсарч  ашиглах -  Гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг стандартын дагуу бүрдүүлж бэлэн байдлыг хангах - Авралтын зам гарцуудыг чөлөөтэй байлгаж, гарцыг багасгах, хааж түгжихийг хатуу хориглох - Төвлөрсөн болон хэсгийн шугам сүлжээн дээр холбогдсон галын гадуур, дотуур усан хангамжийн системийн шугамыг байнга устай байлган хяналт тавьж  ажиллах  шугам хоолойн  бүрэн бүтэн байдал, даралт, хүч нэмэгдүүлэх насос, иж бүрдлийг хангах. -  Пийшин зуух галлагааны үеийн болон үнс нурамны галын аюулгүй байдлыг хангах. - Бага насны хүүхдийг хараа хяналтгүй газар цоожилж орхихгүй байх. Шинэ жилийн баярыг тэмдэглэх өдрүүдэд ажиллаж байгаа эргүүл, жижүүрүүд Онцгой байдлын хэлтэстэй холбоотой байж, мэдээлэлээ цаг тухайд нь өгч ажиллах, эргүүл жижүүрийн хуваарийг тус хэлтэст хүргүүлэх. Онцгой байдлын хэлтэс: Утас 92006007,460310

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

пиротехникийн хэрэгсэл буюу салют зарна 95174824, 98117401
2011-12-26
Машины хучлага хийж байна. 9517-4824
2011-12-26