Алла Пугачёва, Максим Галкин нар хуримаа хийжээ
Оросын алдарт дуучин Алла Пугачёва хуримаа хийжээ. Маш цомхон хүрээнд буюу ойр дотны хүмүүс дундаа хуримын ёслолоо хийсэн байна. Тэрээр сүүлийн 10-аад жил ганц бие явсан бөгөөд шоу бизнесийн нөлөө бүхий залуу од Максим Галкинтай ийнхүү гэр бүлээ бүртгүүлжээ. Тэдэнд аз жаргал ерөөхөөр оросын дээд зиндааныхан буюу хуучин нөхөр Филипп Киркоров, охин Кристина Орбакайте нар иржээ. Алла Пугачёва сүүлийн үед жаахан жин нэмсэн ч цагаан даашинз, цагаан булган шубээр гоёсон байжээ. Мөн хуримынхаа талаар сэтгүүлчдэд "Энэ өдөр хамгаас аз жаргалтай байгаагаа" хэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ