Уулын спортын шинэ рекордыг 15-тай хүү тогтоов

img

АНУ-ын өсвөрийн уулчин Жордан Ромеро 4897 метрийн өндөртэй уулын оргилд гарч шинэ дээд амжилт тогтоожээ. Тэрбээр 15 настай бөгөөд өнгөрсөн бямба гаригт Антарктидын Винсон Массиф оргилд гарснаар тавдугаар сард Их Британийн өсвөрийн уулчин Жорж Аткинсоны 16-тайдаа тогтоосон амжилтыг эвджээ. Хамгийн залуудаа хамгийн өндөр оргилд гарсан хэмээх тодотголтой Жордан Ромеро 10 настайдаа Африкийн хамгийн өндөр оргил болох Климанжарод гарч байсан бол 13 настайдаа Калифорнид байх өндөр оргилд авирч байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ