Эм үйлдвэрлэгчид хэзээ үүргээ ухамсарлах вэ

img

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй Эмийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Улсын хэмжээнд галены бэлдмэл, үрэл, шахмал, тосон түрхлэг, тарилгын эмийн хэлбэрийн 20, биобэлдмэлийн хоёр, уламжлалт эм, эмийн ургамлын тав, эмнэлгийн хэрэгслийн нэг, ариутгалын бодисын хоёр, нийт 30 эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж буйгийн 27 буюу 83.3 хувь нь шалгалтад хамрагджээ.

б

Эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрүүд нь давхардсан тоогоор 411 нэрийн шахмал, галейн, үрэл, тарилга эм, 695 нэрийн уламжлалт эм, 9 нэрийн биобэлдмэл, 27 нэрийн биологийн идэвхт бэлдмэл, гурван нэрийн эмнэлгийн хэрэгсэл, 31 нэрийн ариутгалын бодис нийт 1176 эм, бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг байна.

б

Гэтэл эм үйлдвэрлэн зах зээлд нийлүүлсэн 22 эмийн үйлдвэрийн 838 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн улсын бүртгэлгүй нь тогтоогджээ. Энэ нь нийт үйлдвэрлэдэг 1176 эм, бүтээгдэхүүний 71.3 хувь аж. Эдгээр эм хэрэгслийн бие мах бодид үзүүлэх үйлчилгээ, үг дагавар нөлөөллийн онцлог байдлыг харгалзан ангилахад таван нэрийн тарилгын эмийн хэлбэр, нэг нэрийн шархны цацлага, 16 нэрийн антибиотек эмийн хэлбэр, дөрвөн нэрийн эмийн сангийн бэлдмэл, 18 нэрийн галейны бэлдмэл, есөн нэрийн тосон түрхлэг, гурван нэрийн нунтаг, 10 нэрийн үрэл, 11 нэрийн зэхмэл, 33 нэрийн шахмал, капсул гэх мэт 112 нэрийн эм, биологийн идэвхит бүтээгдэхүүн 572 нэрийн уламжлалт эм улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна.

Эдгээрээс тарилгын эм, антибиотек, эмийн сангийн дотоод бэлдмэлүүд нь маш өндөр эрсдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулав.

б

Иймд эм, бүтээгдэхүүнээ Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлээгүй 22 үйлдвэрийн үйл ажиллагааг бүтээгдэхүүнээ бүртгүүлэх хүртэл түр хугацаагаар зогсоох арга хэмжээ авчээ. Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс эмийн үйлдвэрүүдэд бүтээгдэхүүнээ улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатайг 2010 оноос удаа дараа хүргүүлсээр иржээ. Гэвч эмийн үйлдвэрүүд уг шаардлагыг хэрэгжүүлэхгүй байгаа тул бүртгэлгүй эм үйлдвэрлэхийг зөвшөөрөх боломжгүйг сануулж, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангах үүднээс үйлдвэрийн үйл ажиллагаа, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх нь чухал байгаа талаар байр сууриа илэрхийлэв.

б

Эмийн түүхий эдийг лабораторийн шинжилгээнд хамруулдаггүй

х

Түүнчлэн үйлдвэрлэгдэж буй эм, бүтээгдэхүүний ихэнх нь улсын бүртгэлд бүртгэлгүй байдал сүүлийн 2-3 жилийн хугацаанд өссөн нь эмийн үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг ерөнхий нэршлээр олгосоор байгаатай холбоотой аж. Төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл олгохдоо ерөнхий нэршилээр буюу эм үйлдвэрлэх, биобэлдмэл үйлдвэрлэх, уламжлалт эм үйлдвэрлэх гэх мэт эсвэл шахмал, үрэл, галейн, тарилгын эм үйлдвэрлэх зэргээр бүх хэлбэрийг үйлдвэрлэхээр зааж өгсөн нь эмийн замбараагүй үйлдвэрлэл явуулах нөхцлийг бүрдүүлж байна гэж дүгнэжээ.

б

“Эм үйлдвэрлэд тавих шаардлага” MNS 5524:2014 стандарт болон эмийн үйлдвэрүүдийн хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилт 57 хувь буюу өмнөх оныхоос 10.3 хувиар буурсан нь тухайн байгууллагын дотоод хяналтын үйл ажиллагаа хангалтгүй, ажлын хариуцлага сул байдалтай холбоотой гэж дүгнэжээ.

б

Түүнчлэн эмийн үйлдвэрүүдийн 28.6 хувь нь эмийн түүхий эдийг эмийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, 24 хувь нь тухайн үйлдвэрлэл эхлэхээс өмнө эмийн түүхий эд, туслах бодисыг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулдаггүй зөрчил илэрчээ.

Тухайлбал, “Нью Аюур вед” эмийн үйлдвэр нь чанарын хяналтын лабораторигүй байсан бол эмийн үйлдвэрүүдийн 69.9 хувь нь урвалж бодисыг хүчинтэй хугацаа, засварын коэффициентийг дахин тогтоох огноо, хадгалах нөхцөл, урвалжийг бэлтгэсэн огноо, ажилтны гарын үсэг бүхий шошгожуулагүй, олонх үйлдвэр мэргэшсэн, туршлагатай ажилтангүй байсан нь шалгалтаар илэрчээ.

б

 “Монос”-ын эмийн санд худалдаалагдаж байсан, 16 хүүхдийг хордуулсан фенобарбитал эм улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан. Бид толгойн өвчнөө намдаах, хамрын ханиадыг дарах хамгийн найдвартай арга бол эм гэдэгт итгэдэг. Тиймдээ ч эмчид хандахаасаа илүүтэй хамгийн ойрын эмийн сан гүйгээд өвчин намдаах эм аваад уучихдаг. Гэтэл өвчнийг эмчилж чадна найдвартай гэж сонгосон эмийн түүхий эдийг лабораторид шинжлүүлдэггүй, эмийн үйлдвэрийн шаардлага хангахгүй нөхцөлд үйлдвэрлэгддэггүй, мэргэжлийн бус хүмүүс хийдэг гэхээр өөрийн эрхгүй айх, болгоомжлох сэтгэл төрнө. Эрүүл мэндийн салбарт олны эрүүл мэндийн төлөө ажиллаж буй баймаар. Тэд хэзээ үүргээ ухамсарлаж, хариуцлагажих вэ.

б

 Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

эмийн уйлдвэр:
эм уйлдвэрлэж эхлээд янз бурийн амьтан дээр туршиж узээд 10 жил болж байж хумуусд янз бурийн гаж уйлчилгээ узуулээгуй бол худалдаанд гаргадаг гэтэл манайд гадаадаас оруулж ирсэн яиз бурийн хорт бодисуудийг хооронд нь холилоодл эм ,аруутгалийн бодисууд гээдл зараад бяжацгаагаад байгааг засгаас л хориглож ард тумнээ хамгпалахгуй бол хэн хамгпадах вэ, хэдэн жилийн дараа дандаа тахир дутуу хумуустэй улс нодоллоо юм энэ тал дээр чанга байх хэрэгтэй
2014-11-26