Монголын харвалтын нийгэмлэг дэлхийн хэмжээний шагнал авлаа

img

Женевт төвтэй Дэлхийн Харвалтын /цус харвалт/ Байгуулга нь жил бүр дэлхийн улс орнуудыг харвалтын эсрэг хийсэн ажлыг дүгнэж байр эзлүүлдэг байна. Энэ жилийн шалгаруулалтанд 85 орон оролцсоноос 1-р байрын алтан шагналыг Бразил улс, 2-р байрын мөнгөн шагналыг Израиль улс, 3-р байрын хүрэл шагналыг Монголын Харвалтын Нийгэмлэг авчээ. Монголын Харвалтын Нийгэмлэг нь энэ онд тархины харвалтаас урьдчилан сэргийлэх, эмчлэх , оношлох чиглэлээр олон төрлийн ажлыг зохион байгуулсан юм. Монголын Харвалтын Нийгэмлэгийн ажлыг Дэлхийн Харвалтыг байгууллага өндрөөр үнэлэн, ялангуяа өрхийн эмч нар болон хот хөдөөгийн олон эмнэлэг, хүн амыг хамарсан үйл ажиллагаанууд явуулсныг онцлон тэмдэглэсэн байна. Уг шагналыг 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр болох Дэлхийн эмч нарын VIII Конгрессын оройн ёслол дээр гардуулахаар урилга иржээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Тархины харвалт судлалын нийгэмлэг шүү дээ!
2011-12-29
онож өгөөгүй нэр толгой эргүүлээд... тархины харвалтын нийгэмлэг юм уу даа Монголын харвалт гэж юу гэсэн үг вэ
2011-12-27
Тархины харвалт судлалын нийгэмлэг шүү дээ!
yamar sonin niigemleg we
2011-12-26
Нум сумын харвалт юм байхдаа гэж бодож орж ирлээшдээ мэдээнийхээ гарчигийг зөв өгөхөд яадаг юм бэ?!
2011-12-26