
Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2011-2012 оны улирлын тоглолт албан ёсоор эхэллээ.
Зул сарын баярын өдрөөр NBA-гийн нээлтийг Бостон Селтикс - Нью-Йорк Никс, Майами Хит - Даллас Маверикс, Чикаго буллс - Лос-Анжелос Лэйкерс, Орландо Мэжик – Оклахома Тандер Сити, Голден Стэйт Уарриорс – Лос-Анжелос Клипперс багийн тоглолтуудаар эхлүүллээ.
Эхний дөрвөн тоглолт шилдэг багуудын өрсөлдөөн дунд болж өндөрлөсөн бол яг одоо Голден Стэйт Уарриорс – Лос-Анжелос Клипперс багуудын тоглолт үргэлжилж байна. Ажил хаялтын улмаас хойшилсоор байсан NBA-гийн улирлын тоглолт ийнхүү сагсан бөмбөгийн фэнүүд, спортын хорхойтнуудыг баярлуулан зул сарын баярын өдрөөс эхэллээ.
Нью-Йорк Никс энэ улирлыг тун өнгөлөг эхлүүлж байна. Тэд хүчирхэг Бостонтой эн тэнцүү өрсөлдөж 106:104 буюу ганцхан бөмбөгийн зөрүүгээр улирлын анхны хожлоо авсан юм. Кармело Энтони энэ тоглолтод одтой сайхан тоглож 37 оноо авсан юм.
Мөн өнгөрсөн улирлын аваргын төлөө өрсөлдсөн Даллас Маверикс Майами Хит багуудын тоглолтоор улирлыг эхлүүлж буй нь гайхалтай дүр зургийг эргэн сануулсан билээ.

Гэхдээ аваргууд Майами Хиттэй эн тэнцүү өрсөлдөж чадаагүй юм. Майамигийн их гурвал гайхалтай байж ялангуяа хаан хочит Леброн Жеймс 37 оноо авснаар багийнхаа эхний хожлыг аваргуудыг сөхрүүлснээр авсан юм.
Удаах тоглолт нь мөн л NBA-гийн өрсөлдөөний гайхалтай хувилбар байлаа.
Хүчирхэг хоёр баг болох Лос-Анжелос Лейкерс болон Чикаго буллс.
Үнэхээр үзүүштэй өрсөлдөөн бүхий тоглолтын төгсгөл нь бүр ч сэтгэл хөдөлгөм болсон.
Сүүлийн хэдхэн минутад хожигдож явсан Чикаго буллсын тоглогчид 8 оноо авч чадсан.
Хамгийн гайхалтай нь цаг дуусахаас 4 секундын өмнө 87:86-гаар хожигдож явсан бухнуудын довтолгоог Деррик Рөүз амжилттай гүйцэтгэснээр тоо 88:87 болж өөрчлөгдсөн.
Лэйкерсийн сүүлийн довтолгоо 4 секундэд амжиж өрнөсөн ч Коби Брайнтын шидэлт оновчгүй болж Чикаго буллс хожлыг эцсийн мөчид авч чадлаа.
Өнгөрсөн улирлын үнэ цэнэтэй тоглогч Деррик Рөүз багаа тэргүүлж 22 оноо авсан бол Коби Брайнт Лэйкерсээс хамгийн өндөр буюу 28 оноо авчээ.

Дөрөв дэх тоглолт нь Орландо Мэжик болон Оклахома Тандер Ситигийн хооронд боллоо. Шидтэнүүдээс супермэн Дуайт Ховард тун амжилт муутайхан тоглолт үзүүлж 11 оноо авсан бол Райн Андерсон 25, Жамир Нелсон 18 оноо тус тус авч багийнхнаа тэргүүлсэн.
Харин Оклахомагаас шилдэг залуу тоглогч Кевин Дюрант 30 авч багаа хожилд хүргэсэн юм.
Яг одоо Голден Стэйт Уарриорс – Лос-Анжелос Клипперс багуудын тоглолт дундаа орж байна. Харин өнөө шөнийн хувьд 12 тоглолт болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ