
УИХ-ын гишүүн Д.Арвингийн хүү А.Од “Залуус” сан байгуулж нээлтээ хийлээ. Түүний тэргүүлэх “Залуус” сан Монголын хүн амын 65 хувийг эзэлж байгаа 40 хүртэлх насны залуусыг дэмжих, залуу гэр бүлд ээлтэй бодлого боловсруулахад лобби хийх юм байна. Сагсан бөмбөгийн үндэсний лигт тоглож байсан А.Од сангийнхаа удирдах зөвлөлд хэд хэдэн сагсчинг оруулсны дотор МУГТ Ц.Шаравжамц оржээ. Баянзүрх дүүрэгт нэлээд далайцтай ажил зохиохоор төлөвлөж буй “Залуус” сангийн гүйцэтгэх захирлаар мөн л лигийн тамирчин байсан, түүхч мэргэжилтэй Б.Баясах томилогджээ.
Энэ зун хуримаа хийсэн А.Од одоо “Нийслэл өргөө” компаниа удирддаг, дөрвөн настай хүүтэй юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ