О.Пүрэвбаатар "Ялалт" одонгоор шагнуулав

img

Чөлөөт бөхийн дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Ази тивийн аварга, Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит тав дахь удаагийн тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Спортын төв орноо болж өнгөрлөө. Тэмцээний үеэр МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх, Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарыг МЧБХ-ны дээд шагнал “Ялалт” одонгоор шагналаа. Мөн Казахстан улсын Гавьяат дасгалжуулагч Б.Рамазаныг “МЧБХ-50 жил” медаль гардуулсан.

ы

Энэхүү  тэмцээн залуучуудын 50 кг, 55 кг, 60 кг, 66 кг-ын жингүүдээр явагддаг нь онцлогтой билээ. Нийслэлийн дүүрэг, спорт хороо, клуб, их дээд сургуулийн бөхчүүдээс гадна Орхон аймгаас тамирчид ирж, нийт 80 бөх хүч сорилоо. Багийн дүнгээр "Гацуурт олимп" клуб тэргүүлж, удаах байрт Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн баг тамирчид шалгарч, Алдар спорт хорооны баг гутгаар байр эзэлжээ. Харин шилдэг шүүгчийн шагналыг олон улсын шүүгч М.Баярсайхан, шилдэг дасгалжуулагчийн шагналыг ҮБТДС-ийн багш Ц.Гантөгс нарт хүртсэн байна.

ы Тэмцээний дүнг толилуулж байна.

Эрэгтэй

50 кг-ын жинд

1. Мөнх-Эрдэнийн Даваабанди /”Гацуурт-Олимп” клуб/

2. Болдын Ариунболд /БТСДуС/

3. Г.Ганбаяр /”Гацуурт-Олимп” сургууль/

3. Цагаанцоожийн Отгондалай /”Алдар” спорт хороо/

ы

55 кг-д

1. Занданбудын Занабазар /ҮБТДС/

2. Батчулууны Майдар /”Гацуурт-Олимп” клуб/

3. Пунцагийн Эрдэнэбилэг /”Алдар” спорт хороо/

3. Ганбатын Өвгөнхүү /ҮБТДС/

б

60 кг

1. Түмэнбилэгийн Түвшинтулга /-Гацуурт-Олимп” сургууль/

2. Гансүхийн Отгонбаатар /”Гацуурт-Олимп” клуб/

3. Цэрэнгялбаагийн Ганзориг /ҮБТДС/

3. Бат-Эрдэнийн Мөнхбат /ҮБТДС/

б

66 кг

1. Гансүхийн Отгонбаатар /”Гацуурт-Олимп” клуб/

2. Норовсүрэнгийн Амарсайхан /”Харгант-Цамхаг” клуб/

3. Хуягбаатарын Хишигбат /ҮБТДС/

3. Батсүхийн Санчир /Гацуурт-Олимп” клуб/ тус тус шалгарчээ.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

.....:
bas yun hasag ve de?
2014-12-01