
Маргааш буюу 27-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно. Хуралдаанаар Засгийн газрын 2010 оны “Журам батлах тухай” 299 дүгээр тогтоолын 3 дахь заалтад “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны мониторингоос бусад үйл ажиллагааг зогсоохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгасугай.” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ