NBA эхэллээ: Нью-Йорк Никс

img

Өнгөрөгч улирлаар плэйоффын эхний шатанд хүчирхэг бөгөөд туршлагатай Бостон Селтикст 4:0-ээр ялагдсан Нью-Йорк Никс шинэ улирлыг өнгөтэй эхлүүллээ. Хожлоор эхэлсэн тэдний эхний тоглолтод багийн лидер Кармело Энтони гялалзсан тоглолт үзүүлж 37 оноо авч бэлтгэл өндөр түвшинд байгаагаа харууллаа. Тоглолтын эхнээс л Нью-Йоркийн тоглогчид хурдтай довтолгоонууд үзүүлж байсан. Мелод нэмэр болж Амар Стаудемайр 21, Тони Дуглас 19, сэлгээнээс Иман Шамперт 11 оноо тус тус авсан. Никсийн хувьд дасгалжуулагчид болон багийн гол тоглогчид өөрчлөгдөөгүй. Мело, Стаудемайр, Тайсон Чандлер нар дээр нэмэгдээд шинэ цэргүүд болох довтлогч Реналдо Балкмэн, төвийн тоглогч Жош Харрельсон нар хүчний тоглогчдын эгнээг бүрдүүлнэ. Мөн Никсийн эгнээнд шинээр хамгаалагч Иман Шамперт нэмэгдсэн ба энэ багаас NBA-гийн карьерээ эхэлж буй тэрбээр сэлгээнээс тун амжилттай тоглох тоглогчдын нэгт зүй ёсоор бичигдэж байна. Тус багийн холбон тоглогч, хамгаалагчийн байрлалд гараанд Тони Дуглас болон Ландри Филдс нар түлхүү гарч тоглох болно. Тэд бол NBA-д ердөө нэг ба хоёр дахь жилдээ л тоглож буй тоглогчид. Тиймээс Никсийн бүрэлдэхүүний Мело, Амаар, Чандлер гурваас бусад бүх тоглогчид хоёроос дээшгүй жил тоглож байгаа залуус тул энэ баг улам бүр залуужсаар байгааг илтгэж байна. Энэ улиралд плэйоффт дорнод бүсийг төлөөлөх багуудын тоонд Нью-Йорк Никс баг зүй ёсоор нэрлэгдэнэ. Энэ багийн амжилт гаргах гол түлхүүр болох  Кармело Энтони, болж Амар Стаудемайр нарын хүчин зүтгэл болон шинэ тоглогчдын хэн нь бэ гэдгээ харуулахаас бүх зүйл шалтгаална.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zail
2011-12-27