
Азийн бөхийн холбооны ерөнхийлөгч Чанг Кев Ким өнөөдөр нийслэл хотноо хүрэлцэн ирлээ. 2013 онд чөлөөт бөхийн дэлхийн цомын тэмцээнийг МЧБХ эх орондоо зохион байгуулахаар нэр дэвшээд байна. Үүний дагуу Азийн бөхийн холбооны ерөнхийлөгч Чанг Кев Ким манай оронд ирж тэмцээний бэлтгэл ажилтай танилцаж байна. Дэлхийн цомын тэмцээнд тухайн жилд болсон чөлөөт бөхийн ДАШТ-ий эхний 8 байрт шалгарсан эмэгтэй тамирчид багаар оролцдогоороо онцлогтой. Харин манай чөжлөөтийн эмэгтэйчүүд энэ жилийн ДАШТ-д хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар багаараа 3-р байрт шалгарсан билээ. Мөн түүнийг өнөөдөр БТСГ-ын дарга Ч.Наранбаатар хүлээн авч уулзлаа. Доктор Чанг Кев Ким нь Фила буюу Дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооноос томилогдон ирээд байгаа юм. Түүний хувьд манай улсад албан ажлаар 10 жилийн өмнө ирж байсан. Харин энэ удаад 4 дэх удаагаа зочилж байгаа юм. Тэрээр энэ сарын 25-28-ны өдрүүдэд Монгол улсад айлчилж байгаа бол энэ хугацаанд нийслэл хот, тэмцээн зохион байгуулах спортын ордон, бэлтгэлийн заал, тамирчид байрлах зочид буудал зэрэгтэй танилцан МЧБХ-ны удирдлагатай албан ёсны уулзалт хийх юм. Өнөөдөр өглөө тэрээр Буянт-Ухаа спортын ордонтой танилцаж энэ ордонд дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулахад маш тохиромжтой юм байна гэж онцлон хэлсэн.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ