
Монголын цахим мэдээллийн сайтуудын ассоциациас анх удаа интернэт сэтгүүлзүйн шилдгүүдээ өнөөдөр тодрууллаа. Цахим мэдээллийн салбарын олон нийтэд мэдээллийг түгээмэл хүргэдэг сайтаар
www.news.mn сайт тодорсон. Үүний зэрэгцээ уншигчдадаа мэдээ, мэдээллийг шуурхай хүргэж, цаг үеийн сонирхолтой сэдвийг хөндөж чаддаг, мөн редакцын зочинг уншигчидтайгаа шууд холбож хүссэн асуултад нь хариулт өгч чаддаг “Шууд чат” хэмээх цахим сэтгүүлзүйн мэдээллийн шинэ хэлбэрийг санаачилсан
shuud.mn өдөр тутмын мэдээллийн сайтын хамт олон интернэт сэтгүүл зүйн оны шилдгээр тодорч өргөмжлөл, "Могул" брендийн нөүтбүкээр шагнуулав.
Түүнчлэн олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн монголын анхдагч сайтуудын нэг
olloo.mn мөн шилдэг сайтаар шалгарчээ. “Boom-2011” интернэт сэтгүүл зүйн шилдэг сэтгүүлчээр news.mn вэб сайтын Улс төрийн албаны тоймч Д.Оюунцэцэг шалгарсан. Уг арга хэмжээнд Монголын мэдээллийн сайтуудын ассиоциацийн тэргүүн Д.Болдхуяг, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Болдбаатар нарын хүмүүс оролцож, шилдгүүдэд шагналыг нь гардуулсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ