Түүхий нүүрсний килограмм тутамд ногдох агаарын бохирдлын төлбөр нэг төгрөг байна

img

Засгийн газар “Журам батлах, төлбөрийн хэмжээ тогтоох тухай  тогтоол баталсан. Уг тогтоолоор Цэвэр агаарын сангийн үйл ажиллагааг зохицуулах олон талын оролцоог хангах орон тооны бус Удирдах зөвлөлийн ажиллах журмыг батлахын сацуу агаарын бохирдлын төлбөрийн хэмжээг тогтоосон байна.

Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын олборлосон түүхий нүүрсний килограмм тутамд ногдох агаарын бохирдлын төлбөр нь нэг төгрөг байх аж. Мөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэсэн болон импортолсон органик уусгагчийн агаарын бохирдлын төлбөрийг  агаар бохирдуулах хор хөнөөлийн хүчин чадлаас хамааран 3 зэрэглэлээр килограмм тутамд хувь хэмжээг нь тогтоожээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ