Цасан шуурга шуурна

img

2011 оны 12-р сарын 28-наас 2012 оны 1-р дүгээр сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар 30-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 31-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Машины хучлага хийж байна. 9517-4824
2011-12-27