
Байгаль орчин аялал жуулчлалын яам улиран одож буй 2011 оныг "Усны жил" болгон зарласан билээ. Дэлхий нийтэд нүүрлээд буй уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын сөрөг нөлөөнд Монгол орон илүү өртөгдөж, хүний инженерийн болон аж ахуйн үйл ажиллагаа өсөн нэмэгдсэнээс байгаль орчны төлөв байдал, түүний дотор усны нөөц, хангамжид ноцтой сөрөг нөлөөлөл бий болж, хуурайшил нэмэгдэн зарим газарт байгалийн тэнцвэр алдагдсанаас нийгэм, эдийн засаг, нүүдлийн мал аж ахуй, газар тариаланд ноцтой хохирол учруулах хэмжээнд хүрээд байгааг харгалзан үзэж "Усны жил" болгон зарласан. Тэгвэл ирж буй 2012 оныг "Агаарын бохирдол, орчны доройтолтой тэмцэх жил" болгон өчигдөр зарласан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ