Бодибилдингийн дэлхийн аваргатай боллоо
Энэтхэг улсын Мумбай хотноо болж байгаа бодибилдинг, фитнесийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
б
Энэхүү тэмцээнд оролцож буй Монгол улсын шигшээ багийн тамирчид тэмцээний эхний өдөр нэг алт, нэг хүрэл медаль хүртлээ. Дэлхийн аваргын мастер +80 кг-ийн жинд манай тамирчин Ж.Нурлан аваргалж, бодибилдингийн спортоор Монголын анхны дэлхийн аварга боллоо.
б
Мөн эрэгтэй фитнесийн ангилалд өрсөлдсөн Монгол Улсын шигшээ багийн тамирчин Б.Хүсэлтүвшин мөнгөн медалийн эзэн боллоо. Өнөөдөр манай гурван тамирчин дэлхийн аваргын төлөө өрсөлдөнө.
б
Тамирчдадаа амжилт хүсье.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ