”Манчестер Юнайтед” хожигдож яваад хожилд хүрч чадлаа

img

Английн Премьер лигийн 16 дугаар тойргийн нөхөн тоглолт өчигдөр болж, "Улаан чөтгөрүүд" ээлжит ялалтаа байгууллаа. "Блэкпул"-ын талбайд зочлон тоглосон “Манчестер Юнайтед” 15, 44 дэх минутад хоёр гоол алдаж, 70 дахь минут хүртэл гоол оруулж чадаагүй ч үлдсэн минутад гурван гоол дараалан хийснээр гайхалтай ялалт байгуулав. Бербатов энэ тоглолтод хоёр гоол оруулсан бол Хавьер Эрнандес нэг гоол орууллаа. Харин "Улаан чөтгөрүүд"-ийн хамгаалагч Рафаэл хүнд бэртэл авсан юм.  Ийнхүү "Улаан чөтгөрүүд" аман хүзүүнд яваа "Арсенал"-аас таван онооны зайтай боллоо.

Мөн өчигдөр шөнө 18 дугаар тойргийн нөхөн тоглолт болж, "Уиган" талбай дээрээ "Астон Вилла"-д 1:2-оор хожигдлоо. Зочин багийн Агбонлахор, Эшли Янг нар гоол оруулсан бол талбай эздээс тоглолтын төгсгөлд Маккарти гоол хийжээ.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ