Ким Чен Ирийг оршуулах үеэр хөрш орнууд хилээ хаана
БНАСАУ-ын их удирдагч агсан Ким Чен Ирийг оршуулах ёслол маргааш болно. Дэлхийн улс орнууд болон Солонгосын хойгт байдал тийм ч тайван бус байна. Тус улсын хувьд маргааш болох оршуулах ёслолын үеэр дүрвэгсэд гарах магадлалтай тул хил орчим болон дотоод хяналтыг чангатгах, бүх хотуудад иргэд нэг минут дуугүй зогсож эмгэнэлээ илэрхийлэх танхимуудыг ажиллуулах шийдвэрийг Пхеньяны эрх баригчид гаргасан байна. Тэгвэл БНСУ, Хятад улс оршуулгын үеэр хилээ бүрэн хаахаар болжээ. Энэ өдөрт зориулан дэлхийн хэвлэлийн агентлагууд Ким Чен Ирийн амьдралын түүхийг өгүүлсэн мэдээллийг гэрэл зургаар хүргэж байна. БНАСАУ-ын эрх баригчид их удирдагчдыг оршуулдаг уламжлалаар Ким Чен Ирийг занданшуулах юм. Ингэхийн тулд ОХУ-ын мэргэжилтнүүдийг урьсан байна. Зөвхөн оросын эрдэмтдийн ноу хау болдог занданшуулах арга нь гайхагддаг. Оросын эрдэмтэд хуучин нийгмийн үеэс улс орны удирдагчдыг занданшуулж байсан туршлагатай юм байна. Тухайлбал, Ленин , Хо Ши Мин, Ким Ил Сон и Мао Зэдун нарыг занданшуулж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ