“Christmas night” тоглолт болно
Шинэ жилийн баярын уур амьсгал орж, шинэ оноо угтахаар бэлтгэн, догдлон буй энэ цаг мөчид Монгол Улсын Филармонийн уран бүтээлчид хөгжмийн “Christmas night” тоглолтоо үзэгчдэдээ толилуулахаар бэлтгэж байна.
“Christmas night” шинэ жилийн шилдэг хөгжмийн тоглолтонд улсын филармонийн симфони найрал хөгжим, Баянмонгол джазоркестр, хөгжмийн найруулагч, төгөлдөр хуурч Б.Анар, удирдаач Д.Нямдаш, С.Саруул-Од, дуучин Н.Наранбаатар, П.Өнөржаргал, Т.Амина, Ц.Хулан, Б.Солонго, МХО- ны найрал дуучид оролцох юм.
s
Тэдгээр уран бүтээлч бидний сонсох дуртай “The polar express suite”, “Ирониясудьбыили c легкимпаром”, “Beauty and the Beast”, “Let it snow”, “Carol of the bells”, “Щелкунчик”, “Jingle bells”, “Potter waltz” зэрэг шилдэг бүтээлийг үзэгчдийн хүртээл болгох аж.
s
Шинэ жилийн шилдэг хөгжмийн “Christmas night” тоглолт энэ сарын 20-ны бямба гаригийн 18:00 цагт Соёлын төв өргөөнөө болно. Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг 70118012 дугаарын утас болон www.philharmonic.mn facebook.com/Mongolian State Philharmonic цахим хуудаснаас тодруулах боломжтой.
s
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ