“Asushoryu Cup” олон улсын тэмцээн зохионо

img

Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн хурал болж энэ оны ажлаа дүгнэж, ирэх онд хийх ажлын төлөвлөгөөгөө ярилцжээ. Ирэх 2015 оныг чөлөөт бөхийг хөдөө орон нутагт хөгжүүлэх жил болгон шаардлагатай хэрэгсэл материалаар хангах, тэмцээнийг бүсчилэн зохион байгуулах, өсвөрийн бөхчүүдийн лиг явуулах зэргээр ажиллахаар төлөвлөжээ.

б

Мөн өсвөр үеийн “Asushoryu Cup” олон улсын тэмцээнийг явуулах, АНУ-ын Лас-Вегас хотод болох ДАШТ-нээс аль болох олон олимпийн эрх авах зэрэг зорилтууд тавьж байгаа тухай МЧБХ-ны нарийн бичгийн дарга О.Баянмөнх танилцуулжээ. Түүнчлэн үндэсний шигшээ багийн бэлтгэлийн танхимыг засварлах, холбооны дэргэд Мэргэжлийн болон Ёс зүйн зөвлөл байгуулан ажиллуулахаар зорьж буй гэнэ.

МЧБХ-ны Удирдах зөвлөлийн хуралд холбооны ерөнхийлөгч А.Дагвадорж, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Болд, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, дэд ерөнхийлөгч Б.Батзаяа, Х.Бат-Эрдэнэ, Б.Өнөбаатар, Ж.Түмэн-Аюуш нар оролцож холбооны зөвлөх Ардын багш Ш.Дамдиншарав, үндэсний шигшээ дасгалжуулагч нар, Шүүгчдийн зөвлөлийн зарим гишүүн, эрэгтэй үндэсний шигшээ багийн зөвлөх Гавьяат дасгалжуулагч Ц.Нацагдоржийг урьж оролцуулсан байна.

Энэ онд чөлөөт бөхийн тамирчид дэлхий, тив, олон улсын тэмцээнээс 36 алт, 49 мөнгө, 78 хүрэл, нийт 163 медаль хүртжээ. Энэ нь нь өмнөх онд авч байсан медалиас хоёр дахин илүү тоо юм.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

*:
yun eregtei shig*egiin zuvluh natsagdorj ve ene hudal medeelel tavihaa boliochee
2014-12-11
jjjjjj:
jjjjjjjjjjjjjjjjjj
2014-12-11
duren:
nul aldaatai bicheh yumaa. hynadag hun baidaggui yumu.
2014-12-11
7777:
10000 like shuu amjilt
2014-12-11