"Утгын чимэг" маргааш болно
Монголын Зохиолчдын эвлэл 1990 оноос богино өгүүллэгийн "Шувуун саарал" наадмыг зохион байгуулж эхэлсэн. Харин 1993 оноос "Утгын чимэг" хэмээн нэрлэж, уламжлал болон зохион байгуулагдсаар ирсэн. Энэхүү наадам нь Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг өвөрмөц хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгох зорилготой билээ.
б
2014 оны “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмыг Монголын хүүрнэл зохиолын нэрт төлөөлөгч, Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн мэндэлсний 85 жилийн ойд зориулан нэрт зохиолчийн нэрэмжит болгон зохион байгуулж буй аж. Уг наадмын урьдчилсан шатанд дараах зохиолчдын өгүүллэгүүд шалгарсан байна.
1. Н.Бадамжав - “Гудамжаар...”
2. Т.Баянсан - “Таалагдах өвчин”
3. Т.Бум-Эрдэнэ - “Сонин зүүд”
4. Ц.Доржготов - “Гичий чонын гиншээ”
5. Б.Золбаяр - “Цоожны ганц шүдлэн”
6. Я.Мөнхжаргал – “Нүд”
7. Б.Пүрэвдаш- “Зээрээ, Зүрхээ хоёр”
8. Ц.Түмэнбаяр- “Нангиадын хатан”
9. Ө.Үлэмжтөгс - “Цоожтой гүүр”
10. М.Энхболд- “Хандгайн уруул” бүтээл тус тус шалгарчээ.
"Утгын чимэг" наадам маргааш 18:00 цагт Улсын Драмын Эрдмийн Театрт болно. Тасалбарт шалгарсан бүтээлүүдийн товхимол дагалдах юм байна.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ