Сонгуулийн тойрог, мандатын тоог хэлэлцэнэ
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Сонгуулийн хуулиар 48/28 холимог тогтолцоогоор явуулахаар болсон. Ингэснээр 48 тойрогтоо нэр дэвшигчдээ сойж мажоритариар сонгоно.
28 суудал нь намын нэрээр буюу пропорционалиар сонгогдох юм. Мөн хуралдаанаар Бор-Өндөр сум байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ