Баяраар ирээд, буцсан Баяраа гарьд

img

Хөвсгөлийн ард тvмэн монгол бөхийн тvvхэнд нэг сумын нэг голоос гурван аварга, арслан, гарьд, заан, начинг төрvvлсэн гавьяатай. Тэдний нэг бол улсын гарьд Д.Баяраа агсан юм. Гарлаа, давлаа гэдэг vг Д.Дамдин аваргад хамаатай байсангvй, тvvний удмыг дагаж бөх болж төрсөн Д.Баяраад ч бас хамааралтай байлаа. Эрэмгий, дайчин барилдаантай хvчит гарьд Д.Баярааг "Миний Хөвсгөл" эргэн дурслаа.

Уул, уc гурван юманд баярладаг гэдэг. Их яруу найрагч төрөхөөр нэг, энгvй хvчит бөх төрөхөөр хоёр, эрэмгий хурдан хvлэг төрөхөөр гурав баярладаг аж. Vзэсгэлэнгийн бvрдэл болсон Хөвсгөл нутаг эртнээс хvчит бөхөөрөө алдартай. Тэр дундаа Цагаан-Vvр сумын нутаг Уйлган голоос алдарт Улсын хурц арслан Бадамсэрээжид, улсын начин Бат-Эрдэнэ, Ванчинхорлоо зэрэг улс аймаг, цэргийн цолтой олон арван хvчтэнvvд төрөн гарчээ.

Дээрх хvчтэнvvдийн тоонд зvй ёсоор багтах нэгэн бол Монгол улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга Дарийн Дамдины хvv Баяраа гарьд юм. 1957 оны долдугаар сарын 12-нд Дамдин аварга улсынхаа их баяр наадмаар хоёр дахь удаагаа тvрvvлэн төрийн далбаагаа тойрч явах тэр vед хожмын олон хvчтэнvvдийг нураасан сайн бөх болох Баяраа хvv нь хорвоод мэндэлжээ.

Жаргалтай залуу хосуудад давхар баяр болж ирсэн хvvдээ их аварга уг нь Баярмэнд гэж нэр хайрласан боловч хожим нь Баяраа гэдгээрээ монгол бөхийн тvvхэнд мөнхөрчээ. Баярааг ой хvрэх vгvйтэй байхад нь аав, ээж хоёр нь шарын болон бөөгийн шашны их тахилгат Даян дээрх, олон хvчтэнийг төрөн гаргасан уул, ус, ургамал ногоо нь жигдэрсэн vзэсгэлэнт сайхан Уйлган голд амьдарч байсан ээж Дарьдаа хvргэж өгчээ.

Энэ тухай Баяраа агсан:..............................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ