
Улирлын хамгийн эхний тоглолтоо талбайдаа хийсэн Шарлотт Бобкэтс багийнхан Милоуки Баксыг 96:95 буюу тал бөмбөгийн зөрүүтэй хожжээ.
Талбайн эзэд эхний хоёр үед муу тоглож Милоуки Баксын Брэндон Женнингс тэргүүтэй шинэ цэргүүд онооны хувьд илт давамгайлж эхэлсэн.
Харин хоёрдугаар үе завсарласаны дараа дасгалжуулагч Пол Силасын үг “Шилүүснүүд”-ийг хурцалсан бололтой тоглолтын зүр зураг огт өөр болжээ. Милоукигийн хүчний илүүрхсэн тоглолт гуравдугаар үед Шарлоттын хурдтай хөнгөн довтолгоонуудад сарниж онооны давамгайллаа алдсан.
Сүүлийн үед хоёр баг эн тэнцүү өрсөлдсөн ч хагас бөмбөгийн зөрүүгээр талбайн эзэд эцсийн мөчид ялалтыг эргүүлж чадсан байна. Милоуки Баксаас Брэндон Женнингс 22 оноо авч багаа тэргүүлсэн бол талбайн эздээс Аугустин, Хендерсон нар 19, 18 оноо авч хожлыг багтаа авсан ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ