Ой тогтоолтын ДАШТ-д 13 тамирчин өрсөлдөнө
БНХАУ-ын Хайнань мужид 23 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. Тус тэмцээнд нийт 26 орны 184 оюуны спортын тамирчид харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр насанд хүрэгчид болон дунд насны ангилалд өрсөлдөх юм. Монголын Оюун Ухааны Академийн 13 тамирчин дасгалжуулагч, шүүгчийн хамт эх орноо төлөөлөн дэлхийн аварга шалгаруулах тэмуцээнд оролцож байна.
б
Монгол Улсын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.
1. Олон улсын шүүгч Х.Хатанбаатар
2. Дасгалжуулагч Б.Баасандорж
3. Их Мастер Ө.Сэнгэсамдан (22 нас)
4. Их Мастер С.Цогбадрах (22 нас)
5. Их Мастер Ц.Бат-Эрдэнэ (16 нас)
6. Их Мастер С.Акжол (21 нас)
7. Х.Саруул (17 нас)
8. Э.Энхмөнх (16 нас)
9. Т.Энхжин (16 нас)
10. Э.Пүрэвжав (16 нас)
11. А.Анударь (15 нас)
12. Н.Түвшинтөгс (15 нас)
13. Б.Халиун (14 нас)
14. Г.Тэмүүлэн (14 нас)
15. З.Цэцэгзул – 14 нас нар оролцож байна. Оюун ухааны академийн тамирчид энэ онд Америк, Филиппин, Энэтхэг, Хонг Конгийн олон улсын нээлттэй тэмцээнд амжилттай оролцсон билээ. б Өнгөрөгч жил Их Британи улсын нийслэл Лондон хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг нийт 26 медаль хүртэж, багаараа Герман болон Швед улсын дараагаар гуравдугаар байрт орж бахдам амжилтыг үзүүлсэн билээ. Дашрамд хэлэхэд дэлхийн чансаанд Монголын багийн хамгийн өндөр рэйтингтэй тамирчин Их Мастер Ө.Сэнгэсамдан 3000 гаруй тамирчдаас 9 дүгээр байрт бичигдэж байна. б
СЭТГЭГДЭЛ БИЧИХ