Шилдэг 20 хүүхдэд шагнал гардуулах гэж байна

img

2011 оны шилдэг 20 хүүхдийг тодруулан,  шагнал гардуулах арга хэмжээ одоо 12.00 цагт Төрийн ордонд болох гэж байна. Шилдэг хүүхдүүдийг Сурлагын амжилт, танин мэдэхүйн номинаци, Урлаг, уран бүтээлийн номинаци, Биеийн тамир спортын номинаци, Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага, хөдөлгөөн номинаци, Хүмүүнлэг, энэрэнгүй үйлс номинаци, Байгаль хамгаалал номинаци, Бүтээлч мэргэжлийн чиг баримжаа номинациудаар тодруулж байгаа юм байна. Шагналыг Ерөнхий сайд болон албаны бусад эрхмүүд гардуулах аж. Энэ оны шилдэг хүүхдүүдийг бид удахгүй танилцуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ