Үс засуулбал эд баялаг төгөлдөр болно

img

Аргын тооллын: 2011.12.27 Мягмар гараг
Билгийн тооллын: 3. Зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр
Наран ургах шингэх: 08.45-17.06
Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
  Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг гэсгээх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйл эхлэх зэрэг үйлнээ сайн. Гүүр тавих, газар шороо ухах зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ