"Алтан ураг"-ийн аялгуу "Марко Поло"-д эгшиглэнэ
Монгол үндэсний хөгжмөөр уламжлалт болон орчин үеийн дуугаралттай хослуулан тоглодог, үндэснийхээ өв соёлыг уран бүтээлээрээ дамжуулан дэлхийн улс оронд таниулж яваа "Алтан ураг" хамтлагийн бүтээлийг "Марко Поло" кинонд ашиглахаар болжээ.
б
Энэ тухай "Алтан ураг" хамтлагийнхан өөрийн фэйсбүүк хуудаснаа "Телевизийн 10 ангит драм "Марко Поло" Netflix дээр 12 сарын 12-ны өдрөөс гарч эхлэх гэж байна. "Алтан ураг" хамтлагийн хөгжмийг тус киноны арван ангийн туршид ашиглана. Манай хамтлагийн Европ дахь менежер Ж.Өнөрмаа хамтлагийг төлөөлөн бидний хөгжмийг "Марко Поло" кинонд ашиглуулах гэрээг Холливудын "Weinstein Сompany"-тай хийсэн юм. Энэ нь бидний Холливудтай хийсэн хоёрдахь лицензийн гэрээ болж байна. Өмнө нь бидний хөгжмийг Сергей Бодровын найруулсан "Монгол" кинонд гэрээгээр ашигласaныг та бүхэн мэднэ. "Марко Поло" кинонд монгол жүжигчид тоглохоос гадна монголын хөөмийчид, язгуур урлагийн хамтлаг оролцоно" хэмээн бичсэн байна.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ