Өсвөрийн жүдочид Азийн татамид аваргаллаа
Өсвөрийн жүдочдын Азийн аварга шалгаруулах тэмцээн Хонг Конгод болж байна. Өнөөдөр охидын 48 кг-ын жинд хүч үзсэн Өвөрхангай аймгийн харьяат Б.Хорлоодой алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо. Мөн өнөөдөр хөвгүүдийн 81 кг-ийн жинд барилдсан ОБЕГ-ын тамирчин Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат Б. Түвшинтөгс, охидын хамгийн хөнгөн жин буюу 40 кг-д хүч үзсэн Архангай аймгийн харьяат С. Отгонсүрэн нар хүрэл медалийн тавцанд зогсчээ.
б
Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр +70 кг-ын жинд барилдсан Орхон аймгийн харьяат "Ирээдүй-Одод" сургуулийн тамирчин Б.Уранбилэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга болсон. Мөн хөвгүүдийн 55 кг-ын жинд хүч үзсэн Булган аймгийн харьяат, Женко клубын тамирчин Б.Баяраа, охидын 70 кг-д барилдсан Төв аймгийн харьяат, Боржин дэвжээний тамирчин М.Даваасүрэн нар мөнгөн медаль зүүсэн билээ.
б
Ийнхүү аймаг, сумын дэвжээнд хүч үздэг өсвөрийн жүдочид Азийн татамид шуугиулж байна. Манай тамирчид Боржин төв дэвжээний дасгалжуулагч Б. Алтантуяа, Хангарьд клубын дасгалжуулагч Д. Наранбаатар нарын удирдлаган дор тэмцээнд оролцож буй. Монгол Улсын өсвөрийн баг тамирчдыг МЖБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М. Бөхбат, Д. Мөнхзул нар ахалж байгаа юм.
ө
Тамирчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ