2011 оны шилдэг 20 хүүхдийг танилцуулж байна

img

2011 оны шилдэг 20 хүүхдийг танилцуулъя. Эдгээр хүүхдүүд өнөөдөр Ерөнхий сайд С.Батболдоос шагнал гардаж авсан юм. Сурлагын амжилт, танин мэдэхүйн номинаци 1.Батбаярын Баатархүү Нийслэлийн СБД-ийн лаборатори 1-р сургуулийн 11д ангийн сурагч Математик, фикик, мэдээлэл зүй, химийн  олон улс, хот, дүүргийн нэрэмжит олимпиадын нийт 100 гаруй алт, мөнгө, хүрэл медальтай. БНХАУ-ын Гуанжи хотод болсон Азийн цомын төлөөх ОУ-ын математикийн олимпиадын  хүрэл, Улсын математикийн олимпиадын мөнгө, С.Цагааны нэрэмжит Улаанбаатар хотын олимпиадын мөнгө, Олон улсын хот хоорондын математикийн олимпиадын хүрэл медальтай. 2. Шагдарын Золбаяр Нийслэлийн СБД-ийн “Орчлон” сургуулийн 9-р ангийн сурагч 9 жил дараалан А үнэлгээтэй суралцсан. Кембриджийн боловсрол олгох  тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтад түрүүлж Энержи Ресурс ХХК-ны бүрэн тэтгэлгээр тус сургуульд суралцаж байна. 2010 онд нийслэлийн Оюунлаг хүүхдээр шалгарсан. Индонези улсад зохион байгуулагдсан Олон улсын математикийн олимпиадаас хүрэл, Улсын математикийн олимпиадын  үнэмлэхүй аварга, тусгай дээд шагнал хүртсэн. Энэ онд  дүүрэг,хот, улс, олон улсын чанартай математик, монгол хэлний олимпиадад  нийт 190 гаруй медаль хүртсэний 100 гаруй нь алтан медаль байна. 3.Эрдэнэбаатарын Оргил-Эрдэнэ Нийслэлийн СБД-ийн лаборатори 1-р сургуулийн 11д ангийн сурагч 11 жил дараалан А үнэлгээтэй суралцсан. Дүүрэг, хот, нэрэмжит, улс, олон улсын математик, физикийн олимпиадаас 140 гаруй медаль хүртсэн. БНХАУ-д  зохион байгуулагдсан Зүүн өмнөд Хятадын математикийн олимпиадын мөнгө, Улсын математикийн олимпиадын мөнгө, Олон улсын хот хоорондын математикийн олимпиадын хавар, намрын даваанд алтан медаль тус тус хүртсэн. 4. Батбилэгийн Хуншагай Дархан-Уул аймгийн 19-р сургуулийн 11в ангийн сурагч 11 жил дараалан А үнэлгээтэй суралцсан. Танин мэдэхүй, сэтгэн бодох, хими, математик, физикийн аймаг, улсын олимпиадад алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. Сүүлийн 3 жил дараалан Герман хэлний улсын олимпиадын тэргүүн байранд шалгарсан. Урлаг, уран бүтээлийн номинаци 5.Сүхбаатарын Алтан-Эрдэнэ Завхан аймгийн Улиастай сумын Чандмань-Эрдэнэ цогцолбор сургуулийн 8в ангийн сурагч Япон улсад зохион байгуулагдсан Азийн Хүүхдийн кино урлагийн их наадмын Гран при шагналыг “Сурах гэсэн боловч” бүтээлээрээ хүртсэн. Япон улсын Ерөнхий сайдын шагналтай. Орон нутгийн телевизид “Алтан жимс” хүүхдийн нэвтрүүлгийг өөрөө бэлтгэн хөтөлдөг. 6. Гантөмөрийн Болормаа Хөгжим бүжгийн коллежийн 9а ангийн сурагч Тус коллежид төгөлдөр хуурын мэргэжлээр сурдаг. Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимээс зохион байгуулсан техникийн уралдааны тэргүүн байр.Төгөлдөр хуурчдын хоршлын анхдугаар уралдааны тэргүүн байр, Франц улсад зохион байгуулагдсан Олон улсын уралдааны 2-р байрын шагналтай. Биеийн тамир, спортын номинаци 7. Баяржаргалын Баярмаа Нийслэлийн СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн хоёрдугаар ахлах сургуулийн 11б ангийн сурагч. Шатрын олон улсын хэмжээний мастер цолтой. Олон улсын рейтинг 2014, дотоод рейтинг 2094. Филиппин улсын Олонгапо хотноо зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний шагналт байр, Тагайтай хотноо зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон рейтингээ ахиулсан. “Төгс нүүдэл-2011” Монголын эмэгтэй шатарчдын анхдугаар тэмцээний тэргүүн байрын шагналтай. 8.Балдоржийн Мөнгөнчимэг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21-р сургуулийн 11д ангийн сурагч Сүүлийн 5 жил самбо, жүдо, бөхийн спортоор хичээллэн Зүүн азийн насанд хүрэгчдийн самбо бөхийн АШТ-ний мөнгө, өсвөр үеийн болон залуучуудын УАШ самбо, жүдо бөхийн тэмцээний алт, Хүүхдийн спортын 4-р наадмын алт жүдо бөхийн төрөлд алт, Тэмүүжин CUP ОУ-ын тэмцээний алт, Латви улсын Рига хотод болсон өсвөр үе, залуучуудын самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 65 кг жинд алтан медаль тус тус хүрсэн. 9.Баасанжавын Самданжамц Төв аймгийн Бүрэн сумын харъяат, ОБЕГ-ын “Аврагч” клубын тамирчин Жүдо, самбо бөхийн спортоор 4 дэх жилдээ хичээллэж байгаа. 2010, 2011 оны Улсын өсвөр үеийнхний жүдо бөхийн 81 кг жингийн аварга, самбо бөхийн 85 кг жингийн хүрэл медаль, Үндэсний их баяр наадмын түрүү, Улсын  шонхор цолтой. Тайланд улсад зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах өсвөрийн жүдо бөхийн тэмцээнд амжилттай оролцон спортын дэд мастерын болзол хангасан. 10.Самаандагвын Ханбүргэд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн 10б ангийн сурагч Таеквондогийн спортын Монгол Улсын болон ОУ-ын спортын мастер цолтой. Хятад улсын Макаод болсон ОУ-ын Таеквондогийн АШТ-ний алт, Багануур хотод болсон ОУТТ-ний алт, Хүүхдийн спортын 4-р их наадмаас таеквондогийн төрлөөр алтан медаль тус тус хүртсэн. 11. Ганбатын Ундармаа Дорнод аймгийн Баян-уул сумын 11а ангийн сурагч Хүүхдийн спортын 4-р их наадмын гүйлтийн тэмцээний 3000 м зайд алт. УАШ уулын кросс гүйлтийн тэмцээний 4800 м зайд алт. Хөнгөн атлетикийн өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах кросс гүйлтийн 4000 м зайд тэргүүн байр тус тус эзэлсэн. Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн нутгийн зөвлөл, Төрийн банк, аймгийн Оюутан залуучуудын холбооны нэрэмжит “Шилдэг сурагч” өргөмжлөлөөр шагнагдсан. Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага, хөдөлгөөн номинаци 12.Серикийн Асланбек Баян-Өлгий аймгийн Монгол-Туркийн хамтарсан сургуулийн 11а ангийн сурагч. 10 жил дараалан А үнэлгээтэй суралцсан. “Сэтгэлийн зөн” хүүхдийн оролцооны удирдах зөвлөл, Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөл, Баруун бүсийн хүүхдийн оролцооны удирдах зөвлөлийн тэргүүн, аймгийн ХТЗ-ийн гишүүн, Улсын “Шилдэг илтгэгч хүүхэд”. “Биднийг хүүхэд гэдэг-хүүхдийн төлөө урагшаа” гэсэн уриагаараа хүүхдийн хөгжил, оролцоо, боловсрол, эрүүл мэнд, чөлөөт цаг гэх мэт тулгамдаж буй аливаа асуудлыг шийдэхэд туслахуйц олон үйл ажиллагааг багаар хамтран зохион байгуулдаг. Аймгийн төвийн 10 ЕБС, 13 сумын сургуулийн нийт 300 гаруй хүүхдэд нөлөөлөн ажилласны үр дүнд тэднийг чадваржуулан идэвхижүүлж, хүүхдийн оролцооны сүлжээ байгууллагуудын үйл ажиллагааг бэхжүүлж чадсан. Өөрийн идэвхи санаачилгаар Дэлхийн зөн ОУБ-ын Баян-Өлгий орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газартай хамтран бүх ЕБС-д Эко клуб байгуулан ажиллаж байгаа өсвөр үеийнхний шилдэг удирдагч. 13. Нацагийн Долгор Дархан-Уул аймгийн 24-р сургуулийн 11а ангийн сурагч Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн, хууль, эрүүл мэнд, оролцооны хөтөлбөрийн үе тэнгийнхний сургагч багш. 11 жил А үнэлгээтэй суралцсан. Дархан-Уул аймгийн 32000 хүүхдийн дуу хоолойг илэрхийлэх төлөөлөл болсон 664 хүүхдийн өмнө өөрийн хийх ажлын мөрийн хөтөлбөрийг танилцуулж ажилласнаар 2009 онд 4073, 2010 онд 5200 Хүүхэд, 2011 онд 7000 гаруй хүүхдийг аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн үйл ажиллагаанд хамруулсан. Сумын хэмжээнд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагаар дамжуулан уралдаан тэмцээн, нэгдсэн арга хэмжээ, чуулган, халамжийн үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулж нийт 3560 хүүхдийг оролцуулсан байна. Хэвлэл мэдээлэл дэх хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор олон нийтэд зориулсан сурталчилгааг орон нутгийн “Лха” телевиз, хүүхдийн байгууллагуудтай хамтран хийдэг. Өсвөр үеийнхний шилдэг удирдагч. 14. Дашдоржийн Лхагвадорж Булган аймгийн Булган сумын I сургуулийн 10д ангийн сурагч Аймгийн хүүхдийн парламентийн тэргүүн, Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн, 10 жилийн А үнэлгээтэй суралцсан. “Хүүхдийн оролцоо хөгжлийн төлөө” уриатай Хүүхдийн парламентийн үйл ажиллагааг тогтмолжуулахад багаар ажиллан өөрсдийн нэрийн хуудас болсон олон ажлыг санаачлан зохион байгуулсан. Үүнд: Хүүхэд ээлтэй багшийг шалгаруулах ажлыг 1200  хүүхдийг оролцуулан “Хайр ба халамж” аяныг өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад туслах аяныг сурагчдын дунд, “Монгол хүү малчны хотхонд” , “Монгол наадгай-1 хүүхэд 1 шагай” аяныг өрнүүлж 3000 гаруй хүүхэд хамрагдаж, 10,000 шагай цуглуулан сумдын сургууль, цэцэглэг, ахмад настны амралт, хүүхдийн зусланд өгсөн. Уур амьсгалын өөрчлөлт хүүхэд, залуучуудын шийдэл төслийн хүрээнд Сэлэнгэ, Орхон, Булган сумдын 250 гаруй хүүхдэд сургалт зохион байгуулсан өсвөр үеийнхний шилдэг удирдагч. 15. Батын Намуунцэцэг Нийслэлийн БЗД-ийн 33 дугаар сургуулийн 11д ангийн сурагч Нийслэлийн хүүхдийн холбооны нарийн бичгийн дарга. БЗД-ийн хүүхдийн холбооны тэргүүн, “Эрүүл тойрог” үе тэнгийн клубын ахлагч. АДРА-Монгол олон улсын байгууллагын “Тамхины эсрэг эрүүл мэндийн боловсрол” төслийн өсвөр үеийнхний сургагч багшаар 4 жил ажиллаж давхардсан тоогоор 1000 гаруй хүүхдэд сургалт, сурталчилгаа хийсний үр дүнд сургуулиа тамхигүй орчин болгосон. Нийслэл, дүүрэг, хорооны түвшинд хүүхэд, залуучуудыг оролцуулан чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэрлэг, спортын талбай байгуулах, “Халуун сэтгэл”, “Сэтгэлийн цай”, “Инээмсэглэл бэлэглэе”, “Надад байгаа илүү зүйл” сайн үйлсийн аян, “Монгол уламжлал, ёс заншил, орчин үеийн хүний төлөвшил” чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулсан. Өсвөр үеийнхний шилдэг удирдагч. Бүтээлч, мэргэжлийн чиг баримжаа номинаци 16. Сайнбилэгийн Ариунбилэг Нийслэлийн Сонсголын ыэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн 10б ангийн сурагч “Миний хүсэл-99” бие даасан бүтээлийн үзэсгэлэнгээ Улаанбаатар, Төв аймагт, Дархан хотын 50 жилийн ойд зориулсан “Миний хүсэл 102” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн гаргасан. “Хаврын баяр үзэсгэлэн уралдаан”-аас мөнгө, хүүхэд өсвөр үеийг ивээх төвийн зохион байгуулсан гар зургийн уралдаанд 2-р байр, Монголын дүлий иргэдийн соёл, урлагийн холбооны 25 жилийн ойд зориулж “Миний хүсэл-104” бие даасан үзэсгэлэн гаргаж 3-р байр эзэлсэн. “Мөрөөдлийнхөө тухай ярьцгаая” хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын уран бүтээлийн үзэсгэлэнд оролцож тэргүүн байр эзэлсэн. 17. Пүрэвхүүгийн Мөнхгэрэл Нийслэлийн БЗД-ийн 14 дүгээр сургуулийн 11г ангийн сурагч Хүүхдийн урлан бүтээх төвийн хүүхэлдэй бэлэг дурсгалын ангид 5 дахь жилдээ сужрч нийт 60 гаруй бүьээл туурвисан. Ханын чимэг, шүрэн урлал, уран зураг, уран хатгамал, хүүхэлдэй, бэлэг дурсгалын бүтээлүүд, өнгөт цаасан урлалууд хийдэг. Хйисэн бүтээл нь үндэсний онцлогийг харуулж, монгол болон монголын үндэстэн өв санд багтан үзэсгэлэнд тавигдсан. Хамгийн тос бүтээл нь 60  см өндөртэй. Шилдэг бүтээл нь судалгааны үндсэн дээр хийсэн “Монгол бөөгийн чуулган” нэртэй 50 см өндөр хос бүтээл юм. Шүрэн урлалын том бүтээл нь “Эвтэй дөрвөн амьтан” 90х70 см хэмжээтэй. Сургуулийн “Үнсгэлжин-2011” тэмцээний шилдэг загвар зохион бүтээгч тэргүүн байр, Азийн топ модель агентлагын “Wonder Fashion” шоуны үндэсний авангард чиглэлээр “Монгол төрх” бүтээлээрээ шагналт байранд шалгарсан. Хүмүүнлэг энэрэнгүй үйлс номинаци 18. Бямбажавын Шүрээ Дархан-Уул аймгийн 4-р дунд сургуулийн 7Г ангийн сурагч МУЗН-ийн онцгой гишүүн, монгол ардын дууны төрлөөр 9 жил хичээллэсэн. Улсын ардын дуу дуулаачдын уралдааны тэргүүн байрын шагналтай, өөрийн уран бүтээлийн хандивын тоглолтоороо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, төрөлх Дархан хотынхоо бүтээн байгуулалт, Японы цунамид өртсөн үе тэнгийн найз нартаа тус бүр 100.000 төгрөг хандивласан. Жил бүр Улаан загалмайн хорооны сайн үйлсийн аяны тоглолтыг сумдад үнэ төлбөргүй хийдэг. Богцтой номны аяныг анги, бүлгүүдээр аялуулж ном унших хөдөлгөөнийг үе тэнгийнхнийхээ дунд дэлгэрүүлж байна. 19. Энхжаргалын Элбэрэлт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1-р сургуулийн 11В ангийн сурагч “Шинэ санаа” СӨУЗ-ийн тэргүүн, “Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөл”-ийн тэргүүн, 10 жил А үнэлгээтэй суралцсан. Японы цунамид өртсөн хүүхдүүдэд туслах “Тусч хүүхдүүд” хөдөлгөөн, хүнд өвчин туссан Д.Амарбаясгалан, Чинхүсэл, нарт туслах хандив нийт 2.207.530 төгрөгийг цуглуулан сэтгэлийн дэм үзүүлсэн. “Атга будаа” аянд сургуулийнхаа нийт сурагчдыг хамрагдуулан оролцуулж байгаа. Сургууль, аймгийн “Тусч энэрэнгүй”, “Ёс зүйтэй охин“-оор шалгарсан. Хүүхдүүдийг уриалан аймгийн Хүүхдийн төлөө санд 560.000 төгрөгийн хуримтлал үүсгэж хүүхдүүдэд тусламж үзүүлээд байна. Нийт 13000 шахам сурагчдыг хөгжүүлэх, төлөвшүүлэх оролцоог хангах ажлуудыг удирдан чиглүүлж, зохион байгуулахын зэрэгцээ сургууль, сум, аймагт болж буй хурал чуулганд төлөөлөгчөөр оролцож хүүхдүүдэд тулгамдаж буй олон асуудлаар санал бодлоо илэрхийлж үе тэнгийнхнийхээ дуу хоолой болсон өсвөр үеийн шилдэг сурагч юм. Байгаль хамгаалал номинаци 20. Баярцэцэгийн Марал Говьсүмбэр аймгийн 1-р сургуулийн 9Г ангийн сурагч Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн, Үндэсний “Эко элч”, “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд залуучуудын шийдэл” төслийн хүрээнд “Эко пасспорт” хөтөлбөрийг амжилттай зохион байгуулж, 10 эко багийн ажиллагааг удирдан чиглүүлж, ЕБС-ийн 3000 гаруй хүүхдэд өөрсдийн үйл ажиллагааны талаар болон уур амьсгалын өөрчлөлтийн талаар 1500 гаруй иргэнд мэдээлсэн. “Эко пасспорт” хөтөлбөрийн дагуу Эко багуудтай хамтран ангилалтай хогийн савуудыг сургуулиуд дээр байрлуулж, зурагт хуудас, гарын авлага боловсруулж гар зураг зохион бичлэгийн уралдаан гэх мэт олон үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан өсвөр үеийнхний шилдэг удирдагч.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

XmTdkN , [url=http://lxojqxemsvjf.com/]lxojqxemsvjf[/url], [link=http://ojfstgbptyce.com/]ojfstgbptyce[/link], http://nrnxjzjkrjeg.com/
2012-01-03
26zKmz cjvvhxsxdefs
2012-01-03
Reading this makes my decisions easier than tnakig candy from a baby.
2012-01-01
hamgiin muu chansaatai shatarchdiin d. avarga bolson bizdee, harin teg ohin jinhen sain shatarchin yum bilee
2011-12-29
bitii gorid
2011-12-29
Сонирхогчдын шатрын дэлхийн аварга Билгүүн хүүг оруулж болоогүй юм байх даа
2011-12-27