Ж.Нурланыг "Алтан-Очир" одонгоор шагналаа
Бодибилдинг, фитнесийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирсэн тамирчдыг Монголын Үндэсний олимпийн хорооны шагналаар шагналаа. Монгол Улсаас анх удаа бодибилдингийн дэлхийн аварга болсон тамирчин Ж.Нурланыг МҮОХ-ны "Алтан-очир" одонгоор шагнасан бол Г.Жамц, Б.Хүсэлтүвшин, Ч.Мянганбилэг нарт "Олимпийн алдар" шагнал хүртээлээ.
ө
Энэ үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн "Бодибилдинг Фитнесс бол нийт хүн ам нас харгалзахгүйгээр хичээллэж боломжтой, үр өгөөж ихтэй гайхалтай спорт юм. Та бүхний олон жилийн хөдөлмөр зүтгэл нь залуучуудад ихээхэн үлгэр дууриалал болох нь гарцаагүй юм. Дэлхийн Аваргад тун амжилттай оролцсон тамирчдад шагнал гардуулж байгаадаа баяртай байна. Та бүхэнд улам их амжилт хүсье" хэмээсэн.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ