Шинэ жилийн баярын сайхныг Залхуудай, Муудай хоёрт ойлгуулна

img

Залхуудай, Муудай хоёр Шинэ жилийн баярт үнэхээр дургүй. Баяр болоход онц сурлагатнууд шагнуулж, урлаг, спортын амжилт гаргасан хүүхдүүд өвлийн өвгөнөөс бэлэг авна. Хаа нэгтээ байдаг шидэт толинд өвлийн өвгөн хүүхдүүдийн юу хийж, яаж явааг харчихаад сайныг нь сонгон бэлэг өгдөг гэж тэр хоёр яагаад ч юм бэ итгэчихсэн яваа. Тийм болохоор энэ шинэ жилийн баяраар шидэт толийг олж хагалчихвал өвлийн өвөө юу ч мэдэж чадахгүйгээс гадна, Залхуудай, Муудай хоёрт аз таарч бэлэг өгөх ч юм бил үү.

d

Эндүү бодолдоо төөрч, будилж, бас адал явдлаар дүүрэн аялал хийж эцэст нь шидэт толины нууцыг тайлах энэ хоёр хөвгүүний түүхийг үзэхийг хүсвэл энэ сарын 20, 21-нд Монголын үндэсний циркт зочлоорой. Циркийн мэргэжлийн жүжигчид болон дуучин Мино, “Микс” хамтлагийнхан, жүжигчин Баярмаа нар хамтран “Шидэт толины нууц”-ын хүүрнэх юм. Энэ тоглолтод зочилсон хүүхэд бүрт бэлэг өгөхөөс гадна цаа бугатай зургаа татуулах ч боломж олгох гэнэ. Хөвсгөлийн хойд тайгаас хүүхэд багачуудын баярыг зорин ирсэн цаа буга энэ баярын хамгийн том гэнэтийн бэлэг байх болно. Мөн циркт цугласан 2000 хүүхэд хамтдаа флэшмоб хийж, улаан хивсэн дээгүүр алхан баяртаа зочлох боломж ч бий.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
bilet haanaas avah ve? utas baina uu?
2014-12-16
ovoo:
yg zov ter toliig olood hagalah estoi hvniig sain muugaar ylgaj bolohgvi shini jiliin bayr bol hvn bvriin bayr boloh estoi
2014-12-15