Шинэ жилийн сэтгэлд хоногшсон дуунууд “Christmas night”-д эгшиглэнэ
Шинэ жилийн баяр айсуй. Улсын филармонийн уран бүтээлчид шинэ жилийн баяр зориулан “Christmas night” сонгодог, джаз хөгжмийн тоглолтыг толилуулах гэж байна. Энэхүү тоглолтын талаарх мэдээллийг өнөөдөр тоглолтын найруулагч, төгөлдөр хуурч Б.Анар, Улсын филармонийн симфони найрал хөгжмийн удирдаач Д.Нямдаш, дуучин Н.Наагий нарын уран бүтээлч сэтгүүлчдэд өглөө.
б
“Christmas night” тоглолтын найруулагч, төгөлдөр хуурч Б.Анар “Энэхүү тоглолт нь хоёр хэсэгтэй. Эхний хэсэгт та бидний танил болсон “The polar express suite”, “Ирониясудьбы или c легкимпаром”, “Beauty and the Beast”, “Let it snow”, “Carol of the bells”, “Щелкунчик”, “Jingle bells”, “Potter waltz” зэрэг шилдэг бүтээлүүд эгшиглэнэ. Харин хоёр дахь хэсэгт дан джаз хөгжмийн тоглолтуудаар бэлэг барина. Шинэ жилийн хамгийн шилдэг, гайхалтай энэ тоглолтод томоохон бүтээлүүдийг анх удаа албан ёсны эрхтэйгээр тоглох гэж буй юм. Манай тоглолтод саатаж шинэ жилийн сэтгэлд хоногшсон дуунуудыг зүрх сэтгэлээрээ мэдэрч үзэж, сонсохыг урьж байна” хэмээн ярьсан.
б
Харин удирдаач Д.Нямдаш “дэлхийд сонгодог гэсэн стандарт гарчихаад байна. Тэр стандартыг энэ тоглолтоос харах болно” хэмээсэн. Уг тоглолтод улсын филармонийн дуучин Н.Наранбаатар, П.Өнөржаргал, Т.Амина, Ц.Хулан, Б.Солонго болон МХО-ны найрал дуучид оролцох юм байна.
б
Шинэ жилийн шилдэг хөгжмийн “Christmas night” тоглолт энэ сарын 20-ны бямба гаригийн 18:00 цагт Соёлын төв өргөөнөө болно. Хэрэв та юнивишний хэрэглэгч бол IPTV-ийн 88 дугаар сувгаар уг тоглолтыг шууд дамжуулан үзэж болох нь ээ. Тоглолтын тасалбарыг СТӨ-ний билетийн касс болон 1617, www.easyticket.mn-ээс авах боломжтой аж. Мөн та юнителийн хэрэглэгч бол GG картаа ашиглан хөнгөлөлттэй үнээр тасалбар авч болох гэнэ.
б
Б.Бэхи
Гэрэл зургийг П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ