МУ-ын ерөнхийлөгчийн зураг оны шилдэг гэрэл зургаар шалгарчээ
2011 онд интернэтийн хуудсуудад хамгийн их дуулиан шуугиан дэгдээсэн шилдэг гэрэл зургуудыг Yahoo-гаас шалгаруулжээ. Нийгмийн, байгаль орчны, хошин гэх мэт олон салбарын хачин жигтэй, өвөрмөц, сэтгэл хөдөлгөм, үйл явдлын эгзэгтэй агшныг гэрэл зурагчны торгон мэдрэмжээр санаатай, санамсаргүй мөнхлөн үлдээсэн тэдгээр гэрэл зургууд олон зуун цахим хуудаст нийтлэгдэж нэгэн оны турш хүн төрөлхтөний түүхийн гэрч болсон юм. Харин тун таатайгаар уншигч та бүхэндээ дуулгахад мянга мянган гэрэл зургаас шилэгдсэн оны шилдэг 10 гэрэл зургийн нэгэнд манай ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зураг шалгарсан байх юм. Ингээд оны шилдэг 10 гэрэл зургийг сонирхоно уу. [caption id="attachment_42048" align="alignleft" width="633" caption="Филиппинд "баривчлагдсан" 9 метр урт аварга том матар"]
[/caption]
[caption id="attachment_42056" align="alignleft" width="633" caption="Итгэмээргүй гэмээр энэ зураг ямар нэгэн эвлүүлэг биш. Одиссейн циклоп мэт нэг нүдтэй энэ загасыг Мексикийн Ла Пасын эрэг орчмоос барьжээ. Далайн усны бохирдол ан амьтдын генд нөлөөлж үлгэр домгийн амьтад дахин амилав уу гэлтэй болж байна"]
[/caption]
[caption id="attachment_42079" align="alignleft" width="633" caption="Стэнлийн цомын аваргын төлөө Ванкувер Канукс баг хожигдоход уурссан фэнүүд эмх замбараагүй байдал дэгдээж хууль сахиулагчдыг тэвдүүлж байхад "хайр сэтгэл" ч тэнд бас байжээ. Залуу хосыг ертөнцөөс холдуулсан мэт үнсэлт оны шилдэг гэрэл зураг бий болоход хүргэжээ."]
[/caption]
[caption id="attachment_42081" align="alignleft" width="633" caption="Шаттл сансрын хөлөг цойлон одож буй зураг зөвхөн НАСА-гийнхан авдаггүй бололтой. Дунд сургуулийн төгсөгч Райн Графф Майамигаас Балтимор хүртэл нисэж явахдаа онгоцны цонхоор энэхүү гэрэл зургийг авсан гэнэ"]
[/caption]
[caption id="attachment_42082" align="alignleft" width="633" caption="Сүйт бүсгүй хуримнаас бус газар хөдлөлтөөс зугатаж буй нь"]
[/caption]
[caption id="attachment_42083" align="alignleft" width="633" caption="Гэрэл зурагчин Эммануэл Купийн авсан Канадын нэгэн хөлдсөн нуурын зураг"]
[/caption]
[caption id="attachment_42085" align="alignleft" width="633" caption="АНУ-д энэ жилийн санхүүгийн хямралаас шалтгаалан олон эсэргүүцлийн хөдөлгөөн, жагсаал цуглаан өрнөсөн. Тэдний нэгэнд хүлцэнгүйгээр эсэргүүцэл зарлан газар суусан оюутнууд руу халуун чинжүү цацаж "шийтгэсэн" явдал гарч байсныг та санаж байна уу"]
[/caption]
[caption id="attachment_42086" align="alignleft" width="633" caption="Эйфелийн цамхаг байгалийн дайралтад өртөж буй нь"]
[/caption]
[caption id="attachment_42087" align="alignleft" width="633" caption="Магадгүй НҮБ-ын чуулганы хамгийн дуулиант үйл явдал. Улсын ерөнхийлөгчийн маань гэрэл зураг ийнхүү оны шилдэг гэрэл зургаар тодорч түүхэнд үлдэж байна"]
[/caption]
[caption id="attachment_42094" align="alignleft" width="633" caption="Тайлбаргүй"]
[/caption]
СЭТГЭГДЭЛ БИЧИХ