Дүнзэн мод тээвэрлэж яваад баригдлаа
СБА 72-58 улсын дугаартай Зил 130 машинаар мод тээвэрлэж явсныг МБГ,ЭЦГ,НЦГ-ын ажлын хэсгийн ажилтнууд илрүүлэн саатуулжээ. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг 22-ын товчооны замд энэ сарын 24-ний 21:00 цагийн үед Зил130 машины жолооч 32 настай Т гарал үүслийн бичиггүйгээр 20м/куб дүнзэн мод тээвэрлэж явсныг илрүүсэн байна. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжүүлэн шалгаж байгаа юм. Н.Цэндээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ