Монгол, Германы талууд Халле хотноо хуралдана

img

Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Элчин сайд Б.Даваадорж Бундестагийн гишүүн, Бундестагийн Герман-Төв Азийн  Парламентийн бүлгийн дарга док. Д. Энкелманн болон Холбооны байгаль хамгаалах албаны дэргэдэх Вильм арал дахь олон улсын байгаль хамгаалах академийн захирал, проф. Х. Д.  Кнапп, “Михаел Зуккоф” сангийн гүйцэтгэх захирал С.Шмидт нарыг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр ХБНГУ, Монгол Улсын биологийн төрөл зүйлийн хамтарсан судалгаа, хамтын ажиллагааны 50 жилийн ойн хүрээнд  2012 оны 3 дугаар сарын 25-аас 28-ны өдрүүдэд Халле хотноо зохиох гэж эрдэм шинжилгээний бага хурлын талаар Д.Энкельманн мэдээлэв. Үүнээс гадна байгаль хамгаалах чиглэлээр тодорхой төсөл хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ