АЖ С.Сарантуяа, Н.Сувд нар их хуралд оролцоод иржээ

img

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин , Олон улсын Театрын Институтийн Монгол  дахь төвийн Ерөнхийлөгч АЖ С.Сарантуяа, тус төвийн Боловсролын хорооны тэргүүн АЖ, Төрийн соёрхолт Н.Сувд нар өнгөрөгч сард Армяны Ереван хотноо зохиогдсон Олон улсын Театрын Институтийн 34 дүгээр их хуралд урилгаар оролцоод иржээ.

б

"Шинэ дуу хоолой, Шинэ үйл ажиллагаа, бидний ярих цаг” уриатайгаар явагдсан тус хуралд 47 орны төлөөлөгчид оролцож, өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлын тайлан, ололт, дутагдал, зэргийг хэлэлцэж шинээр удирдах зөвлөлөө сонгосноос гадна өнөөдөр дэлхий нийтийн уран бүтээлчдийн өмнө тулгарч буй бэрхшээлтэй асуудлуудыг хэлэлцжээ. Тухайлбал, Олон улсын театрын институтийн гишүүн орнуудын хамтын ажиллагааг яаж чиглүүлэхтэй холбогдсон уран бүтээлчийн бүтээн туурвих эрхийг тодотгосон хуультай байх, Олон улсын Театрын Институтийн гишүүн орны уран бүтээлчид хамтын үйл ажиллагаанд зорчиход визний асуудлыг нэгдсэн системд оруулж шийдэх, залуу уран бүтээлчийг дэмжиж, тэднийг мэргэшүүлэн боловсруулахад чиглэгдсэн үйл ажиллагаа /сургалт, семинари, фестиваль/ Олон улсын Театрын Институтийн төвүүдийн үйл ажиллагааг нэгдсэн нэг сүлжээнд оруулах зэргийг ярилцсан байна.

Олон улсын Театрын Институтийн гишүүн орнуудын алсын зорилгын нэг нь хамтын ажиллагааны үндсэн дээр  Олон улсын Театрын Институтээр дамжуулан өөрийн орны хөгжил, тэр дундаа урлаг соёлыг дэлхий нийтэд таниулж түгээн дэлгэрүүлэх байдаг. Олон улсын Театрын Институтийн Монгол дахь төвийн Боловсролын хорооны тэргүүн Н.Сувд Азийн урлагийн Их дээд сургуулиудын хүрээнд /Театр ба театрын боловсрол дахь шинэ урсгал/ сэдэвт фестиваль семинарыг 2016 онд Монголд хийх төслийг тус хорооны хурлаар батлуулж төлөвлөгөөнд оруулжээ.  Мөн Ерөнхийлөгч С.Сарантуяа УДЭТ-тай хамтран зохион байгуулдаг “Гэгээн Муза” ба “Театр-хүүхэд ирээдүй” олон улсын наадмыг  Олон улсын  фестивалийн форумд видео болон зурагт хэлбэрээр  танилцуулан хэлэлцүүлж, албан ёсоор Олон улсын наадмын бүртгэлд оруулж чаджээ.

б

Түүнчлэн  Олон улсын Театрын Институтээс жил бүр эрхлэн гаргадаг "Дэлхийн Театр-2014" эмхэтгэл номонд Монголын УДЭТ-ын 2014 онд хийсэн онцлох уран бүтээлүүд хэвлэгдсэн байна.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

boogii:
ахмадуудаа хүндэлж сураач. энэ урлагын сургуулиуд ах захаа хүндлэх хүн чанар гэдэг юм юу ч заадаггүй. мөн багш сурган хүмүүжүүлэгч нар нь өөрсдөө муу үлгэр дууриалтай байна гэж харагдаж байна эдгээр сэтгэгдэл бичиж байгаа урлагынханаас харвал. залуу хүмүүс өөрсдөө энэ насанд очно бас энэ хүмүүс хийсэн бүтээсэн юмтай л хүмүүс байгаад өнөөдөр энэ насандаа ийм арга хэмжээнд оролцоод ирж гээд баяр хүргэж бичиж болдоггүй юмуу. та нарыг настай болохоор залуу үе чинь энэнээс аймаар хэлэх юм байна да. хорвоо бөөрөнхий мэдэж бай
2014-12-19
urlagiihan:
urkagiihan yamar ih heryylch bas budilaantai yum be.. nastai hyn yahaaraa udirdagch bj boldoggyi yum. zaaval zaluuchuud darga bh yostoi yumuu.. icheech naad muuhai ataa jotoo alban tu*l hooson hiirhelee boli doo hymyysee evtei saihan hiij byteej amidarch bolno biz dee...
2014-12-19
zochin:
ene suvd ,sarantuya gesen avgai nar zailaad egeesei dee, daljignaj duu*ggui ,yamar balai amtad be, zaluuchiudad suudlaa tavij egeech ,hamag avyastai zaluuchuud ny naad teatraas chin daijij duuslaa
2014-12-19
zochin:
ene awgai nar yamar tom gunshing oorsoddoo ogoo we mongoliin teatriin urlagt yu hiisiin be zaluu ayataihan awyaslag emegtei jujigchid yagaad teatraas garaad uran buteeleesee hondiirch tv d hotlogch bololtsootoi gawyat urnaa geh met jujigchid huwiin pordanshind uran buteel hiigeed bn we dramin teatr darga tserensambuu sarantuya awgai suwd guai ene hedhen hunii omch yum bish u odoo ene awgai tetgewerte suuj teatr zaluu bolowson huchneer pngo nuur torhoo oorchilj ard tumnii melmiig myalaah uran buteel hiih heregtei
2014-12-19
гурээ:
сувд болж бна харин энэ сарантуй чавганц ардынх яавч бишээ! ичээчээ чи!!!!
2014-12-18