Архивчид ажлаа дүгнэлээ

img

Архивын ерөнхий газрын хамт олон 2011 онд хийсэн ажлаа дүгнэж ололт амжилт, анхаарч ажиллах зүйлсийнхээ талаар хэлэлцжээ.  Хэлтэс, төв бүр өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа нийт хамт олондоо танилцуулсан байна. Архивчид 2011 онд Үндэсний эрх чөлөөний 100, Монгол улсад Хууль зүй дотоод хэргийн  алба байгуулагдсаны 100 жилийн ойг угтан архивын ховор, нийтийн хүртээл болж байгаагүй баримтуудаар  “Монгол Улсын Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэх яамны баримт бичгийн эмхэтгэл”, “Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэх яамны хөмрөгийн тойм”,  “Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яамны хөмрөгийн тойм” , Монгол Улсын Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэх яамны анхны сайд Намсрайн намтар, үйл ажиллагааны тухай товхимолууд, 100 жилийн түүхтэй холбоотой гэрэл зургийн цомог бэлтгэн хэвлүүлж, архивын баримт, гэрэл зураг, эд өлгийн дурсгалт зүйлсэд тулгуурлан  “Монголын Үндэсний эрх чөлөөний хувьсгал-100 жил”, Монгол улсад хууль зүйн алба байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн,  “Монгол-Оросын харилцаа ХХ зуунд” зэрэг үзсгэлэнгүүд гарган олон нийтэд үзүүлсэн зэрэг амжилттайгаар 2012 оноо угтаж байна. .  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Олон баримтаа хулгайд алдаад хуулбар хувь гээд залидаад сууж байгаа Өлзийбаатар, Батхуяг нартаа арга хэмжээ аваач. Архивын байрыг хамаатандаа номын дэлгүүр гээд өгөөд архивын баримт тавих газар байхгүй газраар хөглөрч байна
2011-12-27