Улаанбаатарт цасгүй, 15 хэм хүйтэн

img

Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 24-26 градус, Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна. Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар 33-38 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 14-19 градус, бусад нутгаар 21-26 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар 18-23 градус, Алтайн уулсаар 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна. Төвийн нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Дархадын хотгороор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Говийн нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ