
Булган аймгийн Хутаг - Өндөр сумын нутагт Айран нуураар 25 тоннын хүнд даацын автомашинаар нүүрс тээвэрлэж байгаад нуурын мөс цөмөрснөөс автомашин живжээ.
Машины жолоочтой хамт явсан хүн азаар амьд гарчээ. Ослын газар онцгой байдлын албаныхан ажиллаж байгаа юм.
Уг нь гол нууруудын мөс арванхоёрдугаар сарын 25 гэхэд бүрэн хөлдөж тээврийн хэрэгсэл дээгүүр нь гарахад аюулгүй түвшинд хүрдэг байж. Харин сүүлийн жилүүдэд мөсний хөлдөх хугацаа хойшилж, нимгэрсэн байна.
Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас байнга сэрэмжлүүлэг өгч байна. Он гарсаар гол нуурын мөс цөмөрсөн осол 20 гаруй гарчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ